
Сойлго таарсан морьд уяан дээрээ эргэцэж
Унаач хүүхдийн гийнгоо нар аргамжин дэлхийн бүүвэйлж
Уран барилдаанч бөхчүүд уулсыг өндөлзүүлэн дэвж
Онч мэргэн харваачид нь шувуудын цуцаан цэц сорьдог
Дэлхийд ганцхан дэлгэр Монголын наадам эхэллээ.
Монгол түмэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.
Бай мэргэн харваачид нь цэцийг сорьж наадна, босоо хийморьт эрсийн мэхийг сонжиж наадъя, бусгаа аргамаг хүлгийн хурдыг шагшиж наадъя, буурал түүхийн хэлхээс шаглаж наадъя. Та бүхэн АЮУЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ сайхан наадаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!