Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зохиолч Д.Энхболд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олголоо. 

Тэрбээр уран зохиол, хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон тууж, өгүүллэг, уран сайхны кино зохиол туурвиж, 10 гаруй цуврал түүхэн хөрөг нэвтрүүлэг, 2,000 гаруй нийтлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилга бэлтгэн ард түмнийхээ оюуны хүртээл болгосон юм. 

Түүний монгол ахуй, уран зохиолыг олон улсад сурталчлан таниулахад гаргасан хичээл зүтгэл, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Д.Энхболдын зохиол бүтээлээс онцолбол, "Соёо" болон "Паанан" тууж нь утга зохиолын тууж бичлэгийн салбарт шинэчлэл хийж чадсан юм. "Паанан" тууж нь Герман хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн бол "Соёо" нь Орос хэл дээр хэвлэгджээ.

Түүнчлэн "Соёо" туужаар хийсэн кино нь Азийн болон Дэлхийн кино наадмуудаас хэд хэдэн шагнал авсан байна. Тухайлбал, Сан-Хуаны кино наадмын шагнал, Японы Фукуокагийн Азийн кино фестивальд шилдэг киногоор шалгарч байв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав