Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвадорж "Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 7-13-ныг дуустал нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарна. Энэ хүрээнд долдугаар сарын 9-14-ний өдөр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллах юм. Эдгээр өдөр 3,600 орчим алба хаагч хамгаалалт зохицуулалтад бүрэн ажиллана. Хэв журам хамгааллын чиглэлээр
Баяр наадам олон хоног үргэлжлэх учраас орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гол төлөвлөлтийг хийж бэлтгэл ажлыг хангаж байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!