Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний зургаан сард манай улсад 73,000 жуулчин ирж $70 саяын орлого оруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2022 оны зургаадугаар сарын 30-ныг дуустал хугацаанд Монгол Улсад нийт 73,000 орчим жуулчин ирснийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "Мөн хугацаанд 73,000 жуулчин ирж 70 орчим сая долларын орлого орсон байна. Үүний дийлэнх нь ОХУ болон БНСУ-ын иргэд байгаа юм.

Түүнчлэн 2022 онд бид тодорхой хэмжээнд нислэгүүдтэй холбоотойгоор үүссэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ялангуяа Европын чиглэлд нэмэлт нэг онгоц гаргаад буй. Цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэж буй.

Бид 2022 онд гадаадаас ирэх жуулчдын тоог 2019 оны 50 хувьд хүргэх, цаашлаад тухайн оны хэмжээнд буюу 579,000, түүнээс дээш тооны жуулчин авчирна гэсэн зорилттой байгаа" гэдгийг нэмж хэлсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/601266701305842