Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Яг түүн шиг-2022” шоуны 9-р дугаарт үзэгчид шүүгчээр оролцлоо

A.Жаргал
2022 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Найман долоо хоногийн турш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө хүлээлт үүсгэн тухлуулсан “Яг түүн шиг-2022” шоуны ес дэх дугаар үзэгчдэд хүрлээ. Онцлох зүйл олонтой тус дугаарт монголын алдартай уран бүтээлчид урилгаар оролцож, найман оролцогчтой хамтран дуулсан юм.

  • Уянга-Репер Ginjin
  • Мишээл-Увертюра хамтлаг
  • Чойжоо-дуучин Б.Хонгор
  • Баярмаа-Хар сарнай, Чоно хамтлаг
  • Эрка-3 бүдүүн хамтлаг
  • Наран-Нисванис хамтлагийн дуучин Амгаа
  • Баянаа-МУГЖ Т.Ариунаа
  • Зори-Люмино хамтлагтай тус тус хамтран монголчуудын сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг толилууллаа.

Энэ удаагийн дугаарт шүүгч, оролцогчдын оноо болон өмнөх дугааруудад цуглуулсан оноон дээр үзэгчдийн мессеж саналыг нэмж, ялагчийг тодруулсан юм.