Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шинэчилсэн шаардлага

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагыг шинэчилжээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн шинэчилсэн хэлбэрээр визийн мэдүүлгийг авч байгаа аж.

Цаг товлох, урьдчилсан хяналт

Элчин сайдын яамны виз мэдүүлгийн үйлчилгээ нь цахим шуудангаар цаг товлож, урьдчилан хянах системийг хэрэгжүүлсэн хэвээр байгаа. Виз мэдүүлэгчид нь өөрийн нөхцөл байдал, зорчих зорилго, визийн ангилал болон холбогдох визийн материалыг манай ЭСЯ-ны баримт бичиг хянах цахим шуудан болох consulatemng@gmail.com хаягт илгээнэ.

ЭСЯ-ны ажилтан виз мэдүүлгийн материалыг урьдчилан хянах бөгөөд баримт бичиг хянагдаж дууссанаар Элчин сайдын яамнаас цаг олголтын дугаарыг цахим шуудангаар илгээж, визийн материалыг шуудангаар илгээх тухай виз мэдүүлэгчид мэдэгдэх юм. 

Баримт бичгийн шаардлага

Цахим шуудангийн урьдчилсан хяналт хийгдсэний дараа виз мэдүүлэгч дараах баримт бичгийг Элчин сайдын яаманд шуудангаар илгээнэ. 

Үндсэн материал

  1. Паспортын эх хувь ба хуулбар. Паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх, визийн хуудас 1-ээс доошгүй хоосон нүүртэй байх, паспортын мэдээлэл бүхий хуудасны хуулбар 1% байна. 
  2. Гарын үсэг зурагдсан виз мэдүүлгийн маягт болон түүний баталгаажуулах хуудас. Визийн мэдүүлгийг цахимаар бөглөж, түүнийг хэвлэсний дараа баталгаажуулах хуудас болон виз мэдүүлгийн маягтын 9 дэх хэсэгт гарын үсэг зурна.  
  3. Цээж зургийн цаасан ба цахим хувилбар. Заасан стандартын шаардлага хангасан ойрын хугацаанд эгц урдаас авхуулсан, өнгөт, малгай өмсөөгүй цээж зураг 1 хувь,  мөн тухайн зургийг CD-н дээр буулгасан байх шаардлагатай. 
  4. Гуравдагч орны иргэдийн тухайд, хууль ёсоор зорчих, эсхүл оршин суух зөвшөөрлийн баримт бичиг. Хэрэв виз мэдүүлэгч нь Монгол Улсын харьяат иргэн биш байх тохиолдолд, Монгол Улсад хууль ёсоор зорчих, оршин суух, ажиллах, сурах зэрэг хүчин төгөлдөр тодорхойлолт, эсхүл хүчин төгөлдөр визийн эх хувь ба хуулбар. 
  5. БНХАУ-ын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болсон иргэдийн тухайд, өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын паспорт, эсхүл өмнө нь олгосон БНХАУ-ын виз. Хэрэв та БНХАУ-ын виз анх удаа мэдүүлж буй тохиолдолд, өмнө нь ашиглаж байсан БНХАУ-ын паспортын эх хувь ба паспортын мэдээллийн хуудасны хуулбарыг гаргаж өгөх. Хэрэв та өмнө нь БНХАУ-ын виз авч байсан төдийгүй шинэ паспорт дээр виз мэдүүлсэн тохиолдолд, хуучин паспортын мэдээллийн хуудас болон өмнө нь олгосон БНХАУ-ын визийн хуулбарыг гаргаж өгөх. /Шинэ паспорт дээрх овог, нэр нь хуучин паспортын мэдээллээс зөрүүтэй байх тохиолдолд, холбогдох эрх бүхий байгууллагаас овог, нэр өөрчилсөн тодорхойлолтыг гаргуулж өгөх/.
  6. Коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдсан гэрчилгээ. 

Бусад нэмэлт материал 

Визийн ангиллаас хамаарч холбогдох материалыг бүрдүүлнэ үү. 

Визийн ангилал

Виз мэдүүлэгчийн хамрах хүрээ

Шаардах материал

    Z

БНХАУ-д ажиллах

“Гадаадын иргэн БНХАУ-д ажиллах зөвшөөрлийн мэдэгдэл” хүчин төгөлдөр байх, эсхүл “Гадаадын иргэний ажиллах зөвшөөрөл”-ийн эх хувь гэх мэт.  

M

F

БНХАУ-д бизнес, худалдаа, шинжлэх ухаан,технологи зэрэг чиглэлийн үйл ажиллагаанд оролцох

БНХАУ-ын төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж, мужийн Ардын засгийн засгийн газрын гадаад харилцаа, худалдааны алба , хотын Ардын засгийн газрын гадаад харилцааны албанаас гаргасан урилга.

S1 /Хамт амьдрах/

S2/Төрөл садандаа зочлох/

Ажлын визтэй иргэний эхнэр, нөхөр, эцэг, эх, 18 хүртэлх насны хүүхэд, эхнэр, нөхрийн эцэг, эх нь хамт амьдрах, эсхүл төрөл садандаа зочлох зорилгоор БНХАУ-д зорчих.  

Уригч нь БНХАУ-д ажиллаж байгаа тохиолдолд:  

1.Виз мэдүүлэгч болон уригч нарын хоорондын холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичиг  /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн нотариатын бичиг гэх мэт/-ийн эх хувь.

2.БНХАУ-д ажиллаж буй гадаад иргэний гаргасан урилга;

3.Уригчийн паспорт болон оршин суух зөвшөөрлийн хуулбар.

БНХАУ-д ажиллах иргэнтэй хамт виз мэдүүлэх тохиолдолд:

1.Ажлын виз мэдүүлэх материалын хуулбар;

2.Виз мэдүүлэгч болон ажлын виз мэдүүлэгч нарын хоорондын холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичиг /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн нотариатын бичиг гэх мэт/-ийн эх хувь;

3.Холбогдох байгууллагын гаргасан тайлбар.

*Хэрэв насанд хүрсэн хүү, охин болон түүний эхнэр, нөхөр виз мэдүүлэх тохиолдолд, дээрх материалаас гадна консулын албан тушаалтны шаардсанаар зохих тайлбарыг гаргаж өгөх. 

Q1 /Хамт амьдрах/

Q2

/Богино хугацаанд төрөл садандаа зочлох/

1.БНХАУ-ын иргэний гадаад улсын харьяат гэр бүлийн гишүүн

2.БНХАУ-д байнга оршин суух эрхтэй гадаад иргэний гадаад улсын харьяат гэр бүлийн гишүүн

* Гэр бүлийн гишүүнд:

Эхнэр, нөхөр, эцэг, эх, эхнэр, нөхрийн эцэг, эх, хүү, охин, хүү, охины эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ хамаарна.  

1.БНХАУ-д амьдарч буй Хятад иргэн, эсхүл БНХАУ-д байнга оршин суух эрхтэй гадаад иргэний гаргасан урилга;

2.Виз мэдүүлэгч болон уригч нарын хоорондын гэр бүлийн гишүүдийн холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичиг /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, цагдаагийн байгууллагаас олгосон төрөл садангийн тодорхойлолт, эсхүл төрөл садан болохыг гэрчилсэн нотариатын бичиг гэх мэт/-ийн эх хувь.

3.Уригчийн баримт бичиг /Хятадын иргэний үнэмлэх, өрхийн бүртгэлийн дэвтэр/, эсхүл гадаад иргэний паспорт болон БНХАУ-д байнга оршин суух зөвшөөрөл.

R

Өндөр түвшний мэргэшсэн боловсон хүчин

“Гадаадын өндөр түвшний мэдлэгтэй боловсон хүчинд олгосон баталгаажуулах бичиг”

*Эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй хүүхэд нь  S2 виз мэдүүлэхэд гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ гэх мэт холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичгийг бүрдүүлж өгөх.  

Анхаарах зүйлс

  1. Цахим шуудангаар урьдчилан хянагдаагүй материалыг Элчин сайдын яам руу шуудангаар илгээхгүй, эс бөгөөс тухайн материалыг буцаах болно.
  2. Цахим шуудангаар визийн материалаа “шуудангаар илгээх” тухай мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд, тухайн цахим шуудангийн мэдэгдэлд заасан шаардлагын дагуу баримт бичгээ нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр бүрэн гүйцэд материалыг заасан дарааллын дагуу илгээх дугтуйд хийнэ.
  3. БНХАУ-д зорчих виз мэдүүлэх үйлчилгээ нь хоёр талын шуудангийн үйлчилгээний хүрээнд хийгдэж байна. Хэрэв зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд визийн материал шууд өгөх, эсхүл хариу авах бол, лавлах утас руу залгах, эсхүл цахим шуудан илгээж Элчин сайдын яамтай холбогдоно уу. Урьдчилан холбогдохгүйгээр Элчин сайдын яаманд ирж визийн материал өгөх, хариу авахгүй болохыг анхаарна уу.
  4. Дипломат паспорт эзэмшигч иргэн, мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдоно уу. 
  5. Хэрэв агуулгын зөрүү гарах тохиолдолд, хятад хэл дээрх хувилбарыг баримтална. 

Консулын баримт бичгийн цахим шуудан: consulatemng@gmail.com, лавлах утас:70100110, Даваа-Баасан гарагт 09:30-12:00, 15:00-18:00 цаг хүртэл ажиллана.

 

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам