“Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичгийг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Европын холбооны санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжиж буй Эко тэмдэг (STEP ECOLAB) төслийн хүрээнд Монголын мал аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогчид тус арга хэмжээнд оролцсон юм.
Мал аж ахуйн салбар, ноолууран бүтээгдэхүүний экспортын талаар салбарын төлөөллүүдийн танилцуулсан зарим мэдээллийг хүргэж байна.
Ноолуурын салбар 2019 оны байдлаар нийт 481 сая ам.долларын борлуулалт хийсэн. Үүнээс
Ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ, үнийн дүн 2016-2020 онд
Энэ талаар Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн 30 оронд экспортолж байна. Ингэснээр нэг их наяд 200 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн. Түүнчлэн шинэ зах зээлийг нээх, тэлэх, тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор ажиллаж байгаа. Саяхан Скандинавын орнуудад ноолуур үйлдвэрлэгчдийн төлөөлөл очоод ирсэн.
Ноос, ноолуурын салбар нь уул уурхайн дараа ордог томоохон салбар юм. Одоогоор манай улсад ноолуурын салбарт 10 мянга гаруй боловсон хүчин ажилладаг. Нийт ажилчдын 85 хувь нь эмэгтэйчүүд, 45 хувь нь залуу насныхан байна. Ялангуяа, өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилчдын ихэнх хувийг эзэлдэг.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид маань байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг худалдаж авах чиг хандлагатай байна. Ингэхгүйгээр гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй гэсэн үг.
Хамгийн гол нь Монгол ноолуур дээд зэргийн чанартай, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл явуулдаг юм байна гэдэг гол шалгуур үзүүлэлтийг гаргаснаар бид дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой" гэдгийг хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|