Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Наршсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын хоногуудад говийн бүс нутгаар 30 градус давж халах талаар өнөөдөр Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хэт халуун үед наршилтаас сэргийлэх зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж байна. 

Хүүхэд, даралт ихтэй өндөр настан, гадаа ажилладаг хүмүүс, архаг, хууч, зүрх судасны өвчтэй хүмүүс нарших эрсдэлтэй.

Иймд

  • Ус, шингэнийг ойр ойрхон бага багаар уух,
  • Хүүхдийг 8-10 цагийн хооронд гадаа тоглуулах, 
  • Ханцуйтай даавуун хувцас, малгай өмсүүлэх, 
  • Наранд удаан тоглуулахгүй байх, 
  • Бүлээн усанд оруулах, 
  • Машинд удаан байлгахгүй байх, 
  • Толгойг норгох хэрэгтэй. 

Наршсан үед сульдах, биеийн халуун нэмэгдэх, бөөлжих, толгой өвдөх, амьсгаа давхцах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.