Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Англиас Европын хамгийн том үлэг гүрвэлийн яс олджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Английн өмнөд эргээс холгүй аварга том махчин үлэг гүрвэлийн яс олдсон тухай Соутхэмптоны их сургуулийн палеонтологичид энэ долоо хоногт мэдээлсэн байна.

Хойд хоёр хөл дээрээ явдаг, толгой нь матрынх шиг хэлбэртэй энэ амьтныг Европ тивээс олдсон хамгийн том хуурай газрын махчин байж болзошгүй гэж дүгнэжээ.

125 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэл 10 метрийн урт биетэй байсан байна.

зураг
 

Аварга биет үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийг Английн өмнөд эргээс холгүй орших Уайт арлаас илрүүлжээ.

Уг арлыг палеонтологичид “үлэг гүрвэлийн арал” гэж нэрлэдэг ба нийт 29 төрөл зүйлийн эрт галавын амьтны яс олдож байсан юм.

Спинозавр гэж нэрлэгдсэн энэ амьтан далайн усны түвшин нэмэгдэж байх цаг үед амьдарч байсан тул хуурай газарт ангуучлахаас гадна матар хэлбэрийн толгойнхоо тусламжтайгаар уснаас хоол хүнсээ барьдаг байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider