• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүний урамшууллыг дөрвөн сарын цалингаас хэтрүүлэхгүй байлгана

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:13 2022/06/10

Гишүүдийн олонх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

11:15 2022/06/10

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/dyohSprD8I/

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Засаг дарга орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн томилох, чөлөөлөх гэсэн байсан. Засаг дарга ТУЗ-ийн гишүүдийг томил, урамшууллыг нь тогтоодог байж болохгүй. Энэ эрх нь иргэдийн хуралд байх ёстой.

Орон нутагт улс төржилт, хээл хахууль бий болгодог зүйл бол орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд. Яагаад гэвэл тэдгээр компанийн ТУЗ-д улстөрчид орж байна. Жишээ нь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д орж, цалин авдаг. Үүнээс гадна жилд урамшуулал авдаг. Нийт борлуулалтын орлогын тэдэн хувь гэхээр 100 гаруй сая төгрөгийн авна. Тухайн компанийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд гүйцэтгэх захирал бизнес төлөвлөгөөнөөс давсан орлогын 1-2 хувийг авдаг гэхээр  хэдэн зуун сая, тэрбумын урамшуулал авдаг. Тэгэхээр гүйцэтгэх захирал болох, ТУЗ-д орохын тулд өрсөлдөөн бий болдог. Ийшээ орохын тулд янз бүрийн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Ийм асуудал байдаг учраас орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлыг сонгох шалгаруулахад ямар өөрчлөлт оруулж байгаа вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ хууль дэвшилж болгож оруулж ирсэн асуудлыг Н.Наранбаатар гишүүн асууж байна.

Нэгдүгээрт, төр ямар бизнес хийх, хийхгүйг УИХ дөрөв дөрвөн жилээр батална. Тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон асуудлаар төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах босгыг тавьж өгнө.

Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахын тулд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтсан, тооцоо судалгаатайгаар төр бизнес хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтаагүй бол хувийн сектор бизнес хийх боломжтой.

ТУЗ-ийг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Төрийн төлөөллийг ч, хараат бус гишүүдээ ч мөн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно.

Орон нутагт өмчийн асуудал эрхэлсэн нэгжтэй байя гэдэг шийдлийг өмнөх хуульд оруулсан.  Аймаг, орон нутгууд өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх байгууллагуудынхаа бүтцийг эцэслэж шийдээгүй байгаа. Орон нутгийн өмчит компанийн тухайд тэр байгууллага нь ТУЗ, гүйцэтгэх удирдлагатай холбоотой сонгон шалгаруулалт хийх захиргааны ажлаа хариуцна. Харин Засаг дарга томилгоог эцэслэн хийнэ.

Мөн төсөв батлах, ашиг, алдагдлыг тайлан батлах, ногдол ашиг хуваарилахын тухайд төрийн өмчит компанийнхыг УИХ, орон нутгийн өмчит компанийнхыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал шийднэ. 

Түүнчлэн маш их хэмжээний урамшуулал авдгийг хязгаарлана. Алдагдалтай ажиллуулсан тохиолдолд тухайн өмчлөгч нь ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас алдагдлаа нэхэмжлэх эрхтэй болж байгаа.  

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Энэ хуулийг баталснаар аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар гэдэг байгууллага байхгүй болно. Бүгд компанийн засаглал руу шилжих ёстой. Олон улсын гэрээгээр зохицуулагддаг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ нэршлээрээ үлдэж, бусад нь бүгд өөрчлөгдөнө.

ТУЗ-ийн гишүүнээр өмчийн болон авлигын хэрэгт холбогдож байгаагүй, сүүлийн найман жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилно.

Урамшууллын хувьд дөрвөн сарын цалингаас хэтрэхгүй байх бодлого барьж байгаа. Гэхдээ компани болгоны онцлогоос шалтгаалж уян хатан хандана.

Томилгоон дээр хаа нэг газрын шахалтаар эсвэл сайдын томил гэдэг хүн болгоныг томилох боломжгүй болсон. Тодорхой шаардлага тавигддаг болсон.

ТУЗ-ийн гишүүдийг гурваас дээшгүй жилээр томилж, нэг удаа улираана. Гүйцэтгэх удирдлагатай жил тутам гэрээгээ сунгаад явах уу үгүй юу гэдгээ ТУЗ шийднэ.

10:08 2022/06/10

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.