ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын дөрвөн жил дарсан хуулийг оруулж ирсэнд баяртай байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 4-нд өргөн барьсан юм.

Уг хуулиар төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгосон эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьжээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуур, журмыг тусгасан байна. Ингэснээр эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болох юм.

Түүнчлэн хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахаас бусад салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахгүй байхаар зохицуулалтыг оруулсан байна.

Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих салбарт төр зайлшгүй оролцох улсын эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах салбарт төрийн өмчит компани байгуулахаар хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ хуулийг Ц.Нямдорж сайд дөрвөн жил дарсан. Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэн газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан.

Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Одоо ч байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. ТЭЦ IV-ийн н.Анхбаяраас эхлээд хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн хүн олон бий. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон зүйл яригддаг. Өөрөө ч ил цагаан ярьдаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэхчлэн. Тийм учраас энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.

Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хууль оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүддээ хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг эс үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна.

Үүнээс гадна Төрийн өмчийн суурь хуулийг хамт хэлэлцэх ёстой. Энэ хуулиа яаралтай оруулж ирэх ёстой. Мөн Баялгийн сангийн тухай, Газрын багц тухай хуулиудыг оруулж ирээд хамт хэлэлцэх шаардлагатай. Яагаад гэвэл төрийн өмчийн 90 хувь нь газар.

Ингэж байж УИХ, Засгийн газрын сүүлийн 10-20 жилд хийсэн хамгийн том шинэчлэл болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.56] 2022/6/10
Enkhbayar The hud boy. Dandaa hudlaa zalna.
1 | 0 Хариулах
зочин [202.126.89.124] 2022/6/10
Нямка бол хуулийг ашиглаж авилгыг цэцэглүүлдэг хүн гэдэг нь тодорохой болсоон.Ийм хүнийг хажуудаа хэрэг эрхлэх газрын даргаар авч байгаа Оюунэрдэнэ хэн бэ гэдэг нь тодорхой боллооо.Мөн тэмцэгч Мөнхэрдэнийн хэлдгээр мянганы луйварчинг зөвлөхөөрөө ажиллууллж байсан гэхээр даан ч хармасмаар юм даа.
0 | 0 Хариулах
Zochin [64.119.26.56] 2022/6/9
Залуу хүн байж зуудаг нохой шиг. Нямдоржоосоо дор амьтан болох нь чи.
1 | 1 Хариулах
zochin [202.179.21.210] 2022/6/8
төрийн болон орон нутгийн өмчийн тухай яаралтай оруулж ир ээ НЯМКА ахаа
0 | 0 Хариулах
НАТО бол цэвэр хамгаалах функцитэй. [66.181.160.4] 2022/6/8
Нямдорж гэж хөгжил дэвшлийн чөдөр болсон амьтан болжээ?! Оюун-Эрдэнэ хүүд зөвлөхөд: наадах Нямдоржийгоо ойрын үед гэрт хариулахгүй бол чамд далдуур ноцтой саад болно шүү!!
2 | 0 Хариулах
Осмман [103.140.11.162] 2022/6/10
Оюук барахгүй ээ Хүүк төмсгий нь атгаж бгаа Хүүк Нямкагийн гарт
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.136] 2022/6/8
Одоо Нямка сайд өөрийн хүмүүсээ Эрдэнэс Монгол руу байршуулж байгаа. Тэр компанийг хөгжүүлэх биш харин тэр компанийн эрх мэдлийг өөрийн хүмүүст өгөхөөр зүтгэж зохицуулж бгаа даа. Бусад УИХ шударга гишүүд анхаараарай
2 | 0 Хариулах
Зочин [103.229.122.207] 2022/6/8
Дахиад хэдэн жил энэ 76 хулгайчийг толгой дээрээ баалгах вэ Монголын ард түмээн ?
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.121] 2022/6/8
menget chutgordorj ochirxovdog bagabandi ed nar udaxgui uxex gej baij yasan ch xanadaggui suvdag setgel tsaddaggui ulun xodoodtoi lalruud baidag ym uxexdee avsandaa avch orox gej boddol ymuu xaashaa ym tegdeg bol uxex ued nn xaana orshuulsan gazriig nn sharil tonogch nart zaaj ugch uxuulax ym xuna
0 | 1 Хариулах
Zochin [66.181.170.73] 2022/6/8
Nyamdorjiig zaiuulaachee. Iim ilt baikhad yagaad bailgaad baidag yum be eeeee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.211] 2022/6/8
Нямдорж балаагийн хүн яаж авилгал өгч гарч ирсэн тэрийгээ олох гэж ДЦС-4 захирал болсон байгааюмАнхбаяр гэж ажил хийхгүй морь мал ярьсан хүн ДЦС-4 ийн нэрийг энэ хүн ёстой муухайгаар харлуулсан хүндээ шуналтай
4 | 2 Хариулах
Zochin [64.119.26.56] 2022/6/9
Харин ч Анхбаяр даргын үед ТЭЦ-4 түүхэндээ анх удаа ашигтай ажилласан юм шүү.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.56] 2022/6/10
hamgiin gaigui zahiral ny Anhbayar bsaan, or boosnoos ny salgasaan stantsiig
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.56] 2022/6/11
Юун авилгал өгч гарч ирэх вэ. Тэр хүн чинь 15 жил тэндээ ажиллаад дарга нь болсон шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.211] 2022/6/8
ТӨК нуудын гүйцэтгэх захиралыг дотроос нь мэргэжлийн хүний нь тавимаар юм улс төр танил талаар авилгал өгч орж ирсэн луйварчид ирээд яаж орж ирсэн тэрийн шигээ ажил хийхгүй авилгал авч хүн шахаж орон тоо нэмж баахан танил тал нутаг ус авилгалын хүмүүсээ албан тушшаалд тавина болоогүй бас улс төрөөр орж улс төрөөр гарч мөнгө саадаг моод дэлгэрсэн зүгээр ч нэг гарахгүй ажилгүй болсон гээд хэдэн сараар нь 40-60 саяаар нь аваад гарна ингэжмөнгө сааж сурсан гарууд ТӨ компаниудыг онилж баяжиж бна даа
3 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2022/6/8
За бас дотроос нь тавьж байна гээд бас таарсан юмнуудаа олоод тавьчихдаг юм, наадуул чинь. Тэр том компаниуд дунд сүнсээ худалдаж эдний бөгсийг долоогчид гараад л ирдэг юм даа.
0 | 0 Хариулах
Данхрушка❗ [202.126.88.70] 2022/6/8
Нямка одоо идсэн мөнгөө хэзийд нь идэх гээд бдаг юмболдоо. Удахгүй юу юугүй 60 гараад үхнэ биздээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.164.14] 2022/6/8
70 гарсан бх
4 | 0 Хариулах
Зочин [202.179.27.77] 2022/6/8
80 хүртлээ нэлээн үзэх байх шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.82] 2022/6/8
Өөрөө л харагдаж сүүтэгнэж байхгүй бол үр хүүхэдтэй нь машиндана гээд айх нүгэлтэй юм байгаан биз
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.92] 2022/6/8
Нямка 4 жил дарж, энэ хооронд ТӨКомпаниуд өр тавьж, улс төрчид түүнийг авсан болж таарах нь уу. Ганц Нямка бусд МАН-ынхан бүгд л авсан байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.99] 2022/6/8
Uls turd gaigui zaluuchud ehnese inged ylgarch medegdej bainadaaa
2 | 0 Хариулах
zochin [64.119.21.88] 2022/6/8
Нямдоржийг монголын төрөөс зайлуулах хэрэгтэй, жинхэнэ ашиг сонирхолын зөрчилтэй. Хүү Анхбаярыгаа гадаад төрийн мөнгөөр сургаад, гадаад хэргийн яаманд чухал суудалд суулгасан гээд ярьвал,,,
10 | 0 Хариулах
Зочин [64.119.25.240] 2022/6/8
хов л ярих юм шигээ
1 | 7 Хариулах
Дорнод [59.153.113.80] 2022/6/8
1000-ны шилдэг попрогч Энхбаяр гуай, хичнээн жил попрох гэсэн амьтан бэ чи? Хууль зүйн дэд сайд байхдаа энэ бүх заваан хууль шүүхийн авилгал, ялзралаа янзлахгүй үлийгээ хийсэн юм бэ? Чам шиг худлаа попорч, сайхан ярьж хэн ч чадна! Тэгээд тийм л сүрхий юм бол наад илжирч ялзарсан хууль шүүхийнхнийг зайлуулж ард түмний нурууг тэнийлгээд өгөөч!!!
5 | 11 Хариулах
Зочин [202.70.46.20] 2022/6/8
Улаан балд ярьсан байсан шдээ яагаад янзлахад болоогүй вэ хэн саад хийсэн бэ тухайгаа. Энхбаяр бол хамгийн зөв юм ярьж байгаа улс төрч, 76 Энхбаярс бидэнд хэрэгтэй. Мэнгэтийнхны савраас монголын татвар төлөгчдийн мөнгийг аврах цаг болсон.
12 | 0 Хариулах
Зочин [66.181.191.190] 2022/6/7
Нямдорж Элбэгдорж Багабаньд Хүрэлбаатар Энхсайхан Баяр эх орон ард түмэндээ хайртай сайн хүмүүс мөн үү
4 | 1 Хариулах
Зочин [192.82.84.211] 2022/6/7
одоо батлахдаа утга учрыг шал өөр юм болгочихно. хятадын МАНингуудын хийдэг ажил нь энэ
0 | 0 Хариулах
Зочин [107.126.28.36] 2022/6/7
Мэнгэт гатнуул нимкагийн хүүгийн Эрдэнэт УБҮ-т шахсан ганцхан удаагийн шахааны мөнгөн дүн нь 300 мянган доллар….энэ их мөнгийг нимка гуай шалихгүй хэдэн төгрөг гэх ухааны юм ярьж тайлбарлаж байлаа шүү дээ….300.000 доллар нимкад бол шалихгүй хэдэн төгрөг гээд бод доо….
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.249] 2022/6/11
Хэдэн зуун мкв талбайтай уулын ам эзэлсэн том том хаусыг амбаар гээд л ярьдаг хүн дээ. Бодвол хаа нэгтээ түүнээс том хаустай биз.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/6/7
сайн байцгаана уу? МОНГОЛЫН ТӨРД ОРОГНОГЧДООС ДААЖ ДАВШГҮЙ НҮГЭЛТЭН НЬ Ц. нямдорж ГЭЭЧ ХУВЬ, ЭТГЭЭД. Миний хамгийн дургүй хүрдэг хувь, этгээд.
14 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/6/7
Монголын Төрд ТӨРИЙН СҮЛД БИЙ БУЙ БАЙЖ ЧАДДАГ, ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮМҮҮН НАР ХАМАГ ОЛНООРОО БАЙЖ БУЙ ЦАГ НАРТ, ХУГАЦААНД МОНГОЛ Ч, ХОРВОО Ч ЗҮЙ ЗӨВ ГОЛЬДРОЛДОО ОРНОДОО.
1 | 2 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2022/6/7
ТӨРИЙН СҮЛД БОЛЖ, БИЙ БУЙ БАЙЖ ЧАДДАГ, ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮМҮҮН
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.249] 2022/6/11
Монгол улсын хууль тогтоох, хэрэгжүүлэх байгууллагыг 30 гаруй жилийн турш ярвайн ярвайн зайдалсан хүн дээ. Эцэст нь монголд шударга ёс тогтсон бол мэнгэдогийн гавьяа, тогтоогүй бол мэнгэдогийн гай балаг.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.68.85] 2022/6/7
2 Ш ЗУДАГ НОХОД
1 | 0 Хариулах
Зочин [37.120.208.194] 2022/6/7
Төрд шургалсан мэнгэт шиг гаруудыг сайн зуух хэрэгтэй. Зуудаг нохой шиг л болио гэтэл нь амар заяаг нь үзүүлэхгүйгээр зуух хэрэгтэй.
4 | 0 Хариулах
ус тос [202.21.109.34] 2022/6/7
ус тосоороо ялгарч байна даа хулхи хуульч нямдоржийг шоронд хийвэл таарна
12 | 0 Хариулах
Зочин [66.181.160.74] 2022/6/7
ЕС - аа НЯМКА ахыг тань оролдоод байгаа энэ нөрийг нөгөө нэг аргаараа " хандыг нь дараад өгөөч - ахыг минь ажил хийлгэхгүй нь л дээ . Одоо 24 он дөхлөө , нөгөө Зоригийн захиалагч эзэнгүйдэхэд хүрнэ шүү - таны ганц түшиг тулгуур ...
3 | 2 Хариулах
Зочин [66.181.191.126] 2022/6/7
Menget gichiiig prokuror bolgoj orosiiin trolll jenco g n bariulh heregtei dd turd ingj lai bolj bhaar
5 | 2 Хариулах
Зочин [37.120.208.194] 2022/6/7
Хятадын гатнуул нямка, Оросын гатнуул женко энэ 2-ыг одоо улс төрөөс зайлуулж, шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийг авлига, албан тушаалын хэрэгтнүүдээс цэвэрлэх гэж байгаа бол энэ 2-оос л эхлэх хэрэгтэй.
11 | 0 Хариулах