Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Намын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ардчилсан Намын улсын бүртгэлийн тамга тэмдгийн хяналтын дугаарыг дахин олсон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 128/ШЗ2022/4868 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасанчлан Ардчилсан Намаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Тамга тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг өнөөдөр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Энэ тухай Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хуралдаж, Ардчилсан намын Тамганы маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.

Тус хурлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталж, Ц.Тувааныг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болох мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг шүүх тогтоолоо" хэмээн мэдэгджээ.