ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэт бага наснаасаа ажил хийх, эсвэл бие бялдар, оюун санаа, нийгмийн болон боловсролын хөгжилд нь саад учруулах үйл ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж буй хүүхэд гэж үздэг.

Хүүхдийн хөдөлмөрийг дараах нөхцөлөөр тодорхойлдог. Үүнд:

Эдийн засгийн үйл ажиллагаанд дор дурдсанаас илүү цагаар оролцсон бол

  • 5-11 нас: нэг ба түүнээс олон
  • 12-14 нас: 14 ба түүнээс олон 
  • 15-17 нас: 43 ба түүнээс олон цаг

Гэрийн ажлыг дор дурдсанаас илүү цагаар хийсэн бол

  • 5-14 нас: 28 ба түүнээс олон 
  • 15-17 нас: 43 ба цаг түүнээс олон цаг

Аюултай нөхцөлд ажилладаг бол: Хэт халуун, хэт чийгтэй, хэт өндөр, хэт тоосжилттой, аюултай тоног төхөөрөмж дээр гэх мэт.

Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн таван жилд буураагүй бөгөөд хөвгүүд, хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь өндөр байсаар байна.

Хүйсээр нь авч үзвэл хөвгүүд охидтой харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаанд илүү оролцох, аюултай нөхцөлд ажиллах нь илүү байна.

Хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтэд эхийн боловсролын түвшний хамаарал ямар байгааг харвал боловсролгүй эхийн хүүхэд 13.9% байгаа бол дээд боловсролтой эхийн хүүхэд 3.3 хувийг эзэлж байна.

Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 48% нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгаа бол амьжиргааны түвшин дээшлэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь буурч байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [77.205.19.27] 2022/6/29
Olon xuuxedtei yaduu ailiin tom xuuxduud duu naraa xarj xool xunsee tsugluulj us tuleegee beltgej xool undaa xiigeed xicheelee xiix zavgui baidag shuu dee Xervee edgeer ajluudiig xiixgui bol eej aav ni gadaa xonuulj xool udngui bailgaj shiitgedeg
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.8, 165.225.116.162] 2022/6/13
ДУНДАЖ АМЬДРАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНАА
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.153] 2022/6/7
Ядуу хүмүүс яарч болсон болоогүй өөртэйгөө таарсан нэг юмтай хамтран амьдарч олон хүүхэд төрүүлж салж сарниж хүүхдүүдээ өнчрүүлж эсвэл хүүхдүүдээ гудамжинд гаргах эсвэл сургуулиас нь гаргаж ажил хийлгэж хүүхдээ хорлодог оркууд.
2 | 0 Хариулах
Зочин [115.161.52.192] 2022/6/7
Бага байхад таньдаг найз минь барилгын ажил хийж байгаад унаж нас барж билээ. Хөөрхий минь ар гэртээ нэмэр болъе гэж их боддог сайн хүү байж билээ... Хааяа бодохоор их өрөвддөг дөө.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.205] 2022/6/6
76 зайл
0 | 0 Хариулах
.Ev khamt [66.181.161.71] 2022/6/6
..Mongol bol khuukhdiig boolchildag bas daranguildag.daramtaldag..! Khuukhdiig buur Khuuchnii Khamjlaga maygaar ajluuldag..! Mongol uls mash khargis uls..! Khuukhdiinn ireeduig Sokholdog..!
3 | 0 Хариулах
Данко [129.41.87.4] 2022/6/30
Улс биш, эх эцэг нь буруутай. Хүүхэдийг хайрлах гэж төрүүлэх ёстой, харамсалтай нь арай өөр зорилгоор төрүүлээд байх шиг байна.
0 | 0 Хариулах