Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"М-Си-Эс Кока-Кола" компани 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулна

ikon.mn
2022 оны 6 сарын 6
Сурталчилгаа

“М-Си-Эс Кока-Кола” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарлалаа. Энэ хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.

зураг
 

“Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй оронд нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцар савыг дахин боловсруулахад анхаарах тухай санаачилгыг 2018 оноос хойш дэвшүүлжээ. Байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой энэхүү ажилд “М-Си-Эс Кока-Кола” компани идэвх санаачилгатайгаар нэгдэн оролцож, Монгол улсад анх удаа хуванцар сав дахин боловсруулах төсөл эхлүүлсэн байдаг. Үүний үр дүнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Манай улсад жилдээ 18 мянган тн хуванцар сав хэрэглэгддэг. Тэгвэл жилд 20 мянган тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “TML” үйлдвэрт нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж, ашиглах боломж бүрдэх юм.