11:20 2022/06/03
ШУУД ҮЗЭХ:
Үргэлжлүүлэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийн танилцуулгад "Монгол Улсын хувьд өнөөгийн нөхцөл, байдалтай уялдуулан Төр хувийн хэвшлийн түншлэл /ТХХТ/-ийн шинэ эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, түншлэлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд ТХХТ-ийн зөв, оновчтой хөгжлийн бодлогыг тодорхойлж, олон улсын шинэлэг зохицуулалтыг нэвтрүүлэх, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийгмийн суурь салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, харилцан үр ашигтай түншлэлийн орчинг бий болгохуйц цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд, ТХХТ-ийн талаарх төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах үүднээс Концессын тухай хуулийг хүчингүй болгож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчаас үзсэн болно" гэжээ.
Уг хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
10:10 2022/06/03
УИХ-ын Баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Харин одоо хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.
11:20 2022/06/03
ШУУД ҮЗЭХ:
Үргэлжлүүлэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийн танилцуулгад "Монгол Улсын хувьд өнөөгийн нөхцөл, байдалтай уялдуулан Төр хувийн хэвшлийн түншлэл /ТХХТ/-ийн шинэ эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, түншлэлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд ТХХТ-ийн зөв, оновчтой хөгжлийн бодлогыг тодорхойлж, олон улсын шинэлэг зохицуулалтыг нэвтрүүлэх, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийгмийн суурь салбарт хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, харилцан үр ашигтай түншлэлийн орчинг бий болгохуйц цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд, ТХХТ-ийн талаарх төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтыг тодорхой болгож, олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль хоорондын уялдаа холбоог сайжруулах үүднээс Концессын тухай хуулийг хүчингүй болгож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчаас үзсэн болно" гэжээ.
Уг хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!