Монголын шингэн хүнсний тэргүүлэгч АПУ компанийн дээд зэрэглэлийн Алтан Говь брэндийн шар айраг Солонгосын зах зээлд албан ёсоор худалдаанд гарлаа.
Алтан говь брэнд нь 2003 оноос үйлдвэрлэгдэж эхлэн тухайн цагаасаа хойш премиум зэрэглэлийн шар айргийн зах зээлийг тасралтгүй тэргүүлсээр ирсэн үндэсний брэнд билээ. Алтан Говь брэндийг түүний дахин давтагдашгүй тансаг зөөлөн амт илтгэдэг. Шар айргийн эх орон болох Герман улсад 1516 оноос хойш мөрдөгдөж ирсэн “Reinheitsgebot-Цэвэр Тунгалгийн Хууль”-н дагуу исгэсэн Монгол дахь цорын ганц сонгодог пильснер шар айраг юм.
Алтан говь шар айраг 6-р сарын 1-с эхлэн Солонгосын GS25 сүлжээ дэлгүүрийн 10’000 гаруй салбар GS The Fresh супермаркетын 100 гаруй салбаруудаар худалдаалагдаж эхэллээ. GS25 сүлжээ дэлгүүр нь Солонгос улсад 16’000 орчим салбар дэлгүүртэй төдийгүй үйлчилгээний стандартаараа Солонгосын зах зээлд тасралтгүй 9 жилийн турш тэргүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексийн үзүүлэлтээр 15 жилийн турш 1-р байраа хадгалж, Вьетнам болон Монголын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэн амжилттай үргэлжилж буй худалдааны тэргүүлэгч брэнд юм. Энэ утгаараа нийлүүлэгчдэд өөрийн салбараар худалдаалах бүтээгдэхүүний амт чанар, аюулгүй байдал, гарал үүсэл зэрэгт өндөр шаардлагаа тавьдаг бөгөөд “Алтан Говь” брэнд эдгээр шаардлагыг бүрэн хангаж байна.
Үндэсний үйлдвэрлэгч АПУ компани нь Чингис Хаан, Сэнгүр зэрэг брэндүүдээ ОХУ, БНХАУ, БНПУ-н зах зээлд амжилттай нийлүүлээд 10 гаруй жил болж байна. Ийнхүү экспортлогч улсын тоогоо нэгээр нэмэгдүүлж Солонгосын зах зээлд нэвтэрснээр Ази Европыг холбосон торгоны замын түүхийг дахин эхлүүлж, тэмээн жин тээх замын жимийг Алтан Говь брэндээр утга төгс урлаж байна.
Монголдоо тэргүүлэх дээд зэрэглэлийн шар айраг Алтан Говь брэндийн амжилт үргэлжилсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!