Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Зайсан Хилл цогцолбор"-ын шинэлэг менежмент

ikon.mn
2022 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Зайсан Хилл цогцолбор”-ын үл хөдлөх хөрөнгө хариуцсан захирал О.Энэрэлтэй /Enerel Nova/ хийсэн “COVID-19” цар тахлын дараах “Молл менежмент”-ийн чиг хандлагын талаарх ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

 - Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таны хувьд Молл менежментийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ?  

Өнөөдөр дэлхий дахинаа Молл менежментийн чиг хандлага илүү байгальд ээлтэй, цаг үеэ дагаж хөгжсөн, нийгмийн хариуцлагыг дэмжсэн, хэрэглэгчийн мэдрэмжид суурилсан шинэ төрлийн хэрэгцээт бүхий л үйлчилгээг хүргэхэд чиглээд байна.

Үүнийг хүн бүр өөрийн амьдралын хэв маягаас үүссэн хэрэгцээ, шаардлагаасаа мэдэрч байгаа биз ээ. Ажлын ачаалал, замын түгжрэл, цар тахал зэрэг бидний амьдралд тулгамдаад байгаа асуудлууд нь мөн хэрэглэгчийг бүхий л үйлчилгээг нэг дороос авах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тиймээс бид “CLIENT JOURNEY” буюу хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгосон, иж бүрэн үйлчилгээг цогцлоосон орчныг Зайсан Хилл цогцолбортоо бүрдүүлж ажиллаж байна.  

- Ковид-19 цар тахлын дараа Үл хөдлөх хөрөнгийн урт болон дунд хугацааны тогтвортой бодлого, үр ашгийг хэрхэн харж байна вэ? 

Ковидын дараах бизнесийн нөхцөл байдал байгаль орчин, тогтвортой хөгжилд илүү анхаарах болсон тул үл хөдлөх хөрөнгийн салбарт бид “ESG” буюу “Байгаль орчин – Нийгэм - Засаглал”-ын стандартад нийцсэн худалдааны төвийн менежмент, маркетингийн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Үүний илрэл нь "Зайсан Хилл" цогцолборт эрүүл мэндэд ээлтэй материал ашиглах, хог хаягдлыг ангилан дахин боловсруулдаг компанид нийлүүлэх, хүний нөөцийн бодлогодоо нээлттэй, уян хатан, оролцоотой засаглалыг дэмжих системийг нэвтрүүлэх зэрэг юм.

Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад молл, худалдаа үйлчилгээний төвүүд ч цаашид үйл ажиллагаандаа “ESG” стандартыг нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

- Зайсан Хилл цогцолборын гол үзэл санаа Alivetainment нь тун ч их онцлог санагддаг шүү.

Бид Foodtainment, Shoptainment, Playtainment, Learntainment, Worktainment хэмээх үндсэн 5-н концепцын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн энэ 5-н концепцынхоо хүрээнд хүртэх, харах, амтлах, үнэрлэх, сонсох гэсэн 5-н мэдрэхүйг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ мэдрүүлэхийг зорьдог. Тухайлбал, Азийн сүлжээ Prime Cineplex кино театр нь кино ертөнцийг бодит мэтээр мэдрэх боломжийг Монголын үзэгчдэд нээж өгсөн байх жишээтэй. Монголын анхны энтертайнмент BTS хамтлагийн Pop-Up дэлгүүр нь зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдаалаад зогсохгүй, зургаа даруулж дурсамж бүтээх орон зайг бий болгосон. Молл маркетинг зорилгын хүрээнд таван мэдрэхүйн хоршлоор дамжуулан бодит мэдрэмжийг мэдрүүлэхийг Alivetainment концепц бүрдүүлдэг гэж ойлгож болно.

зураг
 

- Зайсан Хилл цогцолборын байршил болоод архитектурын шийдэл хүртэл онцлог. Зайсан Хилл цогцолборын бүтээн байгуулалтын талаар товч танилцуулбал?

- Зайсан Хилл цогцолбор нь монгол хүний ур ухаанаар, 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар баригдсан гэдгээрээ онцлог. Цогцолбор маань Богд Хан Уулын өвөрт орших Зайсан Толгойн өндөрлөгөөс 300м зайд байрладаг. Зайсан толгой нь эртнээс бидний хотоо тольдон хардаг цэг болж ирсэн. Нэн ялангуяа хотын шөнийн үзэмж тун таатай харагддаг. Хотын шөнийн үзэмжид өнгө нэмэхээр Зайсан Хилл цогцолбор нь 7 хоногийн 24 цагт гэрэлтэй байдаг. Мөн дотоод интерьерийн шийдэл нь хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн чулуу, хулс модыг ашиглаж экосистемээр баригдсанаараа онцлогтой юм. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг чухалчилсан тул зай талбай ихтэй байхаар төлөвлөн барьсан.

- Зайсан Хилл цогцолборын бүтцийн талаар дурдвал?

- Зайсан Хилл цогцолбор нь 10-н давхар байгууламж. Давхар бүрийг үндсэн 5-н концепцынхоо хүрээнд төлөвлөсөн. Мөн бид давхар бүрдээ хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээг хангах олон төрөлт үйлчилгээг нэг доороос хүртээх боломжтой байхаар зохион байгуулагдсанаараа онцлогтой.

- Зайсан Хилл цогцолборт нэгдсэн шинэхэн төслүүдийг танилцуулна уу?

- “Elf next door”, “Бурамхан” зэрэг төслүүдтэй Зайсан Хилл цогцолбор хамтарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна. “Elf next door” төслийн хүрээнд эцэг, эхчүүд хүүхдээ хөгжүүлэхийн зэрэгцээ дундын оффисыг ашиглах боломжтой болж байгаа юм. Харин “Бурамхан” төслийн хүрээнд Монголын анхны Candy Land буюу чихрийн урлантай дэлгүүр.  Эдгээр төслүүд нь гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүл, хүүхдэд ээлтэй бодлогыг үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буйгаараа онцлог юм. Зайсан Хилл цогцолбор нь дотоодын төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж, тогтвортой хөгжлийн хүрээнд ковидын дараах нөхцөл байдалтай уялдуулан үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, түүнчлэн шинэ боломж, дотоод нөөцөд суурилсан шинэлэг санаа болон бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

- Сүүлийн хормыг танд үлдээе.

Тун удахгүй болох эх үрсийн баярыг тохиолдуулан Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор, Зайсан Скуэр худалдааны төв хамтран “Эх дэлхийн хүүхдүүд” баярын нэгдсэн арга хэмжээг 06-р сарын 01-ний өдөр Зайсан Хилл цогцолборын гадна, танктай хөшөөний талбайд зохион байгуулах гэж байна. Энхрий бяцхан үрсдээ эх дэлхийгээ хайрлах энгийн алхмуудыг дадал хэвшил болгох, хариуцлагатай иргэн хүн болж төлөвших хандлагыг суулгах зорилготой контент ажлууд хийгдэж байна.

Ингээд 06-р сарын 01-ний өдөр “Эх дэлхийн хүүхдүүд” баярын нэгдсэн тоглолт, арга хэмжээнд алдрай бяцхан хүүхэд багачуудаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Дуусашгүй дурсамжийг хамтдаа бүтээцгээе.

Өөрийн удирддаг Зайсан Хилл цогцолборыг жишээ болгон Молл менежментийн талаарх хэрэгцээт мэдээллийг өгсөн танд баярлалаа. Танд болоод танай хамт олонд ажлын амжилт хүсье.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.