"Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Зэвсэгт Хүчний (МУЗХ) болон цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20,300 орчим энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
Харин Онцгой байдлын байгууллагын 370 орчим алба хаагч 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!