Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын хаврын чуулганы гишүүдийн ирцийг намрынхтай харьцуулахад таслалт, хоцролт нэмэгдэх хандлагатай байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж байгаа. Энэхүү дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр заасан. Сануулах, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгох зэргээр хариуцлага тооцно. 

Хуралдааныг тасалсан, хоцорсон гишүүдэд анхааруулга, огт таслаагүй хоцроогүй гишүүдэд талархал хүргүүлээд байна. 2022 оны хаврын ээлжит чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээг олон нийтэд танилцуулж байна.

Гуравдугаар сард УИХ-ын чуулган долоон удаа хуралдахад 18 гишүүн тасалсан байна. Харин найман гишүүн хуралдаанаас хоцорч, 62 гишүүн огт таслаагүй.

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалж, хоцорсон гишүүд: 

  • УИХ-ын гишүүн Ц.Туваан 13 цаг 36 минут
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 15 цаг
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 13 цаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Б.Жавхан 8 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Г.Ганболд 8 цаг 20 минут
  • УИХ-ын гишүүн Д.Батлут 7 цаг
  • УИХ-ын гишүүн П.Анужин 6 цаг
  • УИХ-ын гишүүн Н.Учрал 7 цаг
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен 5 цаг 30 минут
  • УИХ-ын гишүүн Анандбазар 5 цаг 15 минут
  • УИХ-ын гишүүн Т.Аубакар 5 цаг 26 минут
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 9 цаг 52 минут
  • УИХ-ын гишүүн С.Батболд 8 цаг 50 минут гэсэн цагийн үзүүлэлт гарсан байна. 

Дөрөвдүгээр сард чуулган 12 удаа хуралдахад 20 гишүүн тасалж, 57 нь хоцорч, 56 гишүүн огт таслаагүй байгаа юм. 16 гишүүн огт тасалж, хоцроогүй байна.

Харин огт хоцроогүй гишүүдийн хувьд: 

  • УИХ-ын гишүүн Б.Баатарбилэг,
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатар,
  • УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,
  • УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан 
  • УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  • УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэрэг гишүүн гурав, дөрөвдүгээр сарын чуулганы нэгдсэн хуралдааныг огт тасалж, хоцроогүй байгаа юм.

Хаврын чуулганы гурав, дөрөвдүгээр сарын гишүүдийн ирцийн мэдээллийг намрын чуулганы 10, 11 дүгээр сарынхтай харьцуулахад таслалт, хоцролт нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлж, бүлгийн хурал дээр тусгайлан мэдээлэл хийсэн" гэлээ.