Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээв

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр хэлэлцлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.

Сануулахад, Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Ингэхдээ ял эдэлж байсан Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргасан юм.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Чулуудай, Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, ТОСК-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, тус корпорацын ерөнхий нягтлан бодогч Ю.Алтангэрэл нарыг гэм буруутайд тооцсон. Улмаар Э.Бат-Үүлийн нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж, нээлттэй хорих ангид дөрвөн жил ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм.

Зураг
15 | 15 | 17 цаг