Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байдаг

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний дөрвөн сард нийт 184.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Тодруулбал, 

  • нэгдүгээр сард 43.3 
  • хоёрдугаар сард 44.2 
  • гуравдугаар сард 48
  • дөрөвдүгээр сард 49.2 тэрбум төгрөгийг олгосон хэмээн Монголбанкнаас мэдээлэв.
зураг
 

Ипотекийн зээл авахад 

  • Үндсэн зээлдэгч нь хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх
  • Орон сууцны талбайн хэмжээ 80 метр квадратаас ихгүй байх зэрэг шаардлага тавьдаг.