Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш бууж байгаа шалтгаан УРАНЫ хаягдалтай холбоотой юм биш биз?!

ikon.mn
2013 оны 12 сарын 20
iKon.MN

Энэ оны тавдугаар сараас тасралтгүй өсөлттэй байсан ам.долларын ханш энэ сараас эрчимтэй бууж эхлээд байна. Улсын төсвийн талаас илүү хувийг бүрдүүлдэг татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарч Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй байгааг эрх баригчид хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. 

Харин нөхцөл байдал хүнд байгаа  энэ үед манай улс Японы зах зээл дээрээс бонд босгохоор хөөцөлдөж эхлээд байгаа бөгөөд "Самурай" бондыг арилжаалж эхэлсэн гэсэн мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үгүйсгэсэн.

Гэтэл төгрөг чангарч байгаа нь олон хүнийг гайхшруулаад байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө "энэ арванхоёрдугаар сар чинь ам.долларийн ханш өсдөг үе шүү дээ" гэж хэлсэн удаатай. Харин ханш түүний таамаглалаас зөрөв. 

Зарим хүн ам.долларын ханш бууж эхэлсэн нь "төсвөөс гадуурх хууль бус их хэмжээний валют манай зах зээлд орж ирсэн үү" гэх таамаглал дэвшүүлээд байна. Тухайлбал удаан хугацаанд хэвлэлээр яригдаж байгаа Монгол улсад ураны хог шаар булшлах асуудал эргэн сөхөгдөж эхэллээ. 

Энэ талаарх хэвлэлийн бага хурлын товч хэсгээс хүргэж байна. 

ВИДЕО: