Ахуйн архидалтаас сэргийлж, архигүй амьдралыг цогцлоох уриалгыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргаад байна.
Согтууруулах ундаа хэрэглэснээр архины хордлого, гепатит, архаг панкреатит, ухаан алдах, нас барах зэрэг ноцтой үр дагаварт хүрч байна.
Нэг удаа согттол согтууруулах ундаа хэрэглэх үед 8,000-20,000 мэдрэлийн эсийг гэмтээж, эргэж нөхөн төлжихгүйгээр үхүүлдэг.
Архины хамааралд орсон хүнд илрэх шинж тэмдгүүд
Архи бүх эрхтэн системийг гэмтээдэг хор юм. Архи хэрэглэсний маргааш цовоо сэргэлэн, эрүүл саруул сэрэх нэг ч тохиолдол үгүй. Улмаар архинаас үүдэлтэй эмгэг өвчнөөр хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Мөн архины шалтгаантай элэгний биеэ даасан эмгэгийн тоо нэмэгдэх болсон гэдгийг УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Б.Болормаа хэлж байв.
Согтууруулах ундааны ам дамжсан төөрөгдөл: