Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ны дарга Д.Баярсайхан ОУВС-ийн суурин төлөөлөгчтэй уулзжээ

ikon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: СЗХ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр Олон улсын валютын сан /ОУВС/-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёнг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, санхүүгийн салбарын өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр цар тахлын нөлөөллөөс шалтгаалж өнгөрсөн 2 жил эдийн засгийн идэвхжил суларч санхүүгийн салбар томоохон сорилтуудтай тулгарсан ч Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд бодлого, зохицуулалтын олон арга хэмжээг хэрэгжүүлж чадсан. Үүний үр дүнд салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 24 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 8,7 пунктээр өссөн.

Мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 97,5 хувиар өсөж, 6 их наяд төгрөг болж түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн гэдгийг онцлоод зохицуулалтын салбар шинээр нэмэгдэж байгаа мөн төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох бэлтгэл ажлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг нэлээдгүй ажлыг хэрэгжүүлэх хүрээнд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.  

зураг
 
Эх сурвалж: СЗХ

Ялангуяа виртуал хөрөнгийн бүртгэл, зөвшөөрөл, банк бус санхүүгийн салбарт финтек зохицуулалтын орчныг бүрдүүлэх цаашилбал системийн эрсдэл, тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдлыг хангах чиглэлд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

ОУВС-ийн суурин төлөөлөгч Юн Сок Хёнг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулагч байгууллагын хувьд санхүүгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээнүүдийг шуурхай авч, үр дүнтэй хэрэгжүүлж байгааг онцлоод цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.