• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хугацаа зургаадугаар сарын 1-нээр дуусгавар болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа тул татвараа төлөхийг холбогдох байгууллагаас санууллаа.

Тээврийн хэрэгслийн татварыг дараах боломжуудаас сонгож цахимаар төлөх боломжтойг тодотгов.

  1. ebarimt app
  2. www.etax.mta.mn
  3.  www.smartcar.mn
  4. Гэрэгэ киоск

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД

Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө.

Хэрэв зургаадугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө хэмээн заажээ.

Албан татварын хэмжээ:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд Бусад сумд
1 2 дугуйтай мотоцикл 2,000-6,000 1,800-5,400
2 3 дугуйтай мотоцикл 1,500-9,000 2,800-8,400
 

  3

 

Суудлын автомашин:

а/ 2001 см3 хүртэл

б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

 

    16-48

    18-54      22-66

 

 

14-42

16-48 20-60

4 Микроавтобус /15 хүртэл суудалтай/ 35,000-105,000 28,000-84,000
5 Автобус 52,000-156,000 40,000-120,000
6 Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай

 

25,000-75,000

35,000-105,000

45,000-135,000

55,000-165,000

80,000-240,000

90,000-270,000

100,000-300,000

120,000-420,000

180,000-540,000

220,000-660,000

280,000-840,000

320,000-960,000

360,000-1,080,000

400,000-1,200,000

440,000-1,320,000 480,000-1,440,000

 

20,000-60,000

28,000-84,000

36,000-108,000

44,000-132,000

64,000-192,000

72,000-216,000

80,000-240,000

120,000-360,000

180,000-480,000

200,000-600,000

240,000-720,000

280,000-840,000

320,000-960,000

380,000-1,140,000

420,000-1,260,000 440,000-1,320,000

7 Тусгай зориулалтын автомашин 16,000-48,000 15,000-45,000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 14,000-42,000 11,200-33,600
9 Бага оврын трактор 7,000-21,000 5,600-16,800
10 Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 5,500-16,500 5,500-16,500

Татварын хэмжээг тодорхойсон хүснэгтийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй зохицуулалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.205] 2022/5/18
Zam bhgui bj tatvar avaad l bhiin avaad l bhiin yasan hanaj tsadahaa meddeggui birduud ve tsadahgui bnuu huuye
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.205] 2022/5/18
Yamar ih mungu avdiin be tegeed iim ih munguur yag yu hdegiin ulsiin baiguulaga uls 2 yu hdiin be
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/5/19
дарга нар нь аваад найрлаад байж байгаа. ажи хийвэл нам нь донгодоод хөөх гээд байдаг юм. аваад л дуугүй идээд сууна.
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2022/5/18
20 жилийн өмнөх эсвэл буруу мэдээллээ оруулчихаад Та тавараа төлнө үү гээд л мангартаад байх юм ! Дор дор нь засч байж болохгүй юу ?Нөгөө олон байцаагч нар чинь авилгал олдохгүй, цус гарахгүй болохоор ажлаа хийхээ болиод байгаа даг шүү
0 | 1 Хариулах
Зочин [122.201.23.201] 2022/5/18
Тээврийн хэрэгслэлийн шилжилт хөдөлгөөнийг цахимдаа цаг тухайд нь хийгээд татварын программдаа уялдуулж өгөөч.Аль 1 сард шилжилт хийлгэсэн машины татвар цахимаар орж ирэхгүй,татвараа төлөх гэхээр болохгүй,татвар дээр очихоор заавал хуучин бүртгэлтэй дүүргийн татвар дээрээ оч,бид мэдэхгүй гээд сууцгааж бна ш дээ.Ийм байж юун цахим үндэстэн мүндэстэн вэ.
1 | 0 Хариулах