Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Түвшинбаяр: Манай улс мал аж ахуйн орон. Гэвч бидний цагаан идээний хэрэглээ хангалтгүй түвшинд байдаг

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (НЭМҮТ) Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Х.Түвшинбаяр эрүүл хооллолтын талаар зөвлөлөө.

Тэрбээр "Өглөөний цай нь тухайн өдрийн эрч хүчийг авах зорилготой хооллолт юм. Тиймээс үүнийг дадал болгож хэвших нь чухал. Гэтэл өсвөр насны хүүхдүүдийн 34 хувь нь өглөөний цайгаа ууж хэвшээгүй байна. Өглөө цай уугаагүйгээс жин нэмэгддэг.

Зарим хүмүүс хоносон хоол цайг өглөө идэх ёсгүй гэж үзэх нь бий. Хамгийн гол нь зориулалтын хөргүүр, хөргөгчид хадгалсан бол өмнөх өдрийн хоолоо идэж болно. Хүнсний аюулгүй байдал хэвийн, хэрэглэж болно гэсэн үг" гэв. 

Түүнчлэн "Зохистой хооллолт гэдэг нь шим тэжээлийн бодис, илчлэгтэй холбоотой. Бидний өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнс тэжээллэг чанар багатай байна. Манай улс мал аж ахуйн орон. Гэтэл сүү цагаан идээний хэрэглээ хангалтгүй түвшинд байдаг.  Жишээлбэл

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 30 орчим хувь
  • Хүнсний ногоо, жимсний хэрэглээ 17 хувьтай байгаа юм. 
Үйлдвэрийн гурилан бүтээгдэхүүний шошгыг харахад 100 граммд агуулагдаж буй илчлэг 450-500 түүнээс дээш байна. Ийм хүнсийг улс нийтээр түгээмэл хэрэглэж байгаа нөхцөлд жингээ багасгах талаар ярих боломжгүй.  

Хүний амьдралын хэв маяг, хоол болон хөдөлгөөнөөс шууд хамаардаг. Тодруулбал

  • Хоол хүнс 70 хувь
  • Дасгал хөдөлгөөн 30 хувь байдаг. 

Зарим хүмүүс өөрийгөө дасгал хийдэг, фитнест явдаг, идэвхтэй амьдардаг хэмээн ойлгоод замбараагүй хооллодог. Гэтэл 30 минутаас нэг цагийн турш идэвхтэй хөдөлгөөн хийхэд 200-300 калори шатаах боломжтой. Жишээлбэл нэг ширхэг хуушуурт 380-400 калори байдаг.