Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, түүнийг "Пирамид Орд" гэдэг компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийн асуудалд холбогдуулан шалгаж байгаа аж. 

Тус компани нь 2018 онд Хөгжлийн Банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэхдээ МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй газрыг барьцаалсан байна. Харин тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байжээ. 

Уг компанитай холбоотой хэргийг шалгах явцад зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн байна. 

Үүнээс гадна Төрийн орон сууцны корпораци ТӨХК болон Шинэ Яармаг төслийн чанаргүй зээлийн асуудалд Ерөнхийлөгч асан нэр холбогдоод буй. Учир нь уг төслийн оролцогч, түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь Хөгжлийн Банкны чанаргүй зээлдэгчийн нэг болоод байгаа билээ.