Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны үйлчилгээ цахимжсанаар, “e-mongolia” системд нийт 15 аймгийн 961 үйлчилгээ нэгтгэгдээд байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, орон нутгийн шинж чанартай 67 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүллээ.
Тодруулбал,
Түүнчлэн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллахын зэрэгцээ Өвөрхангай аймгийн худалдааны төвд ажиллаж, “e-mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны үйлчилгээ цахимжсанаар, “e-mongolia” системд нийт 15 аймгийн 961 үйлчилгээ нэгтгэгдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!