Хүүхдийг бид цав цагаахан цаастай зүйрлэдэг. Тэр цаасан дээр юу зурна, юу урлана, тэр хэрээр ямар хүн болж ирээдүйд төлөвших зам мөр нь зурайдаг гэдэг. “Монос косметик” ХХК нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан зөв дадал зуршлыг хэвшүүлэх, бяцхан оюунд нь мэдлэгийн үрийг зөв суулгах нийгмийн олон талт ажлуудад манлайлан оролцсоор байгаагийн нэг нь Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан “Хүмүүнлэг Зүрх” өдөрлөгт ивээн тэтгэгчээр оролцсон явдал байлаа.
Тэнгэрт бөртийх ч үүлгүй цэлмэг сайхан өдөр болсон энэ өдөрлөгийн үеэр цэцэрлэгийн багачууд хайртай Ами, Тами хүүхэлдэйн баатруудтайгаа гараа угаах бүжгийг хийж, тус нийгэмлэгийн сүлд дуу болох “Сахиусан тэнгэр” дууг “The Voice of Mongolia” шоуны оролцогчид дуулж, “Moon dance”, “Royal dance” бүжгийн хамтлагийн сурагчид 7 дүүргийн 1000 сайн дурын идэвхтэн гишүүдтэй хамтарч флашмобыг бүжиглэж, олон нийтийг гараа зөв угааж ариутгаж дадахад уриалсан нь хамгийн сонирхол татам үзүүлбэр боллоо.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан мэдээллийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд өгч, иргэдэд зөвлөгөө өгөх эрүүл мэндийн өргөө, гамшгийн бэлэн байдал, гар угаахын ач холбогдлыг харуулсан “Virtual reality” тоглоомын асрыг ажиллуулж, хүүхэд, залуусыг чөлөөт цагаа өнгөрөөх, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосон олон сонирхолтой ажлууд ч энэ үеэр хийгдсэн юм.
Хүмүүнлэгийн үзэл санааг дэлгэрүүлэх, сурталчлах, Улаан загалмайн ажилчид, сайн дурынхан, гишүүд дэмжигчдэд талархлаа илэрхийлэх энэ өдрийг Монгол орон даяар энэ өдөр нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд, энэ жилийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Эх орны томоохон үндэсний үйлдвэрлэгчид хүмүүнлэгийн үйлстнүүдтэй хамтран ажиллаж, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлсэн, оролцогч-үзэгч хүүхдүүдийн хувьд мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээсэн нэгэн түүх болон үлдлээ.
Өдөрлөгт ирсэн хүүхэд бүр бохир гар хэчнээн муухай болохыг, гараа угаахгүй бол ямар буруу үр дагавартай байдгийг маш сайн ойлгож ухаарч авсан нь энэ өдөрлөгийн хамгийн чухал ач холбогдол боллоо.
Цар тахлын хүнд үед дотоодын үндэсний үйлдвэрээрээ дамжуулан “Санитас” брэндийг гаргаж зах зээлд нийлүүлсэн нь эдүгээ сурагч багачуудын байнгын хэрэглээ, байнгын нөхөр болсноос тодхон харагдана.
Энэ үеэр нийгмийн сайн үйлсэд манлайлагч, сайн дурын ажилтнуудыг дэмжиж “Монос косметик” ХХК гарын бэлгээр урамшууллаа. Ирээдүйдээ өнгө нэмэн, ЭРҮҮЛ МОНГОЛ ирээдүйг одооноос бэлтгэхээр ийнхүү зорьжээ.
Сайн сайхан бүхнээр дүүрэн нийгмийг Санитастай хамт бүтээцгээе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!