Татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчлан таниулах, татвар төлөгчдөдөө, талархах, сурталчлах чиглэлээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан дор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон талаар татварын байгууллагаас мэдээлэл хийлээ.
"Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтсээс энэ долоо хоногийн турш тухайн орон нутагтаа танхимын болон цахим сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, татвар төлөгчдийн санал хүсэлтийн сонсох уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулна. Мөн энэ хүрээнд жил бүр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулдаг.
“Монголын татварын алба 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлсэн бөгөөд орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангилалд хуваасан. Энэхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулсан.
| Том ангиллын шилдэг татвар төлөгч | Дунд ангиллын шилдэг татвар төлөгч | Жижиг ангиллаын шилдэг татвар төлөгч | Бичил ангиллын шилдэг татвар төлөгч | |
| 1 | Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ | Юни трансмишн нэтворк ХХК | Ньюсэнтюри ложистик ХХК | Эй энд Би инженеринг ХХК |
| 2 | Оюутолгой ХХК | Мастер тайм ХХк | Их мөнх наран ХХК | ТТК ХХК |
| 3 | ХААН банк ХХК | Монголфарм ХХК | Татаххүч ХХК | Алтанхангай бүрд ХХК |
| 4 | Эрдэнэс тавантолгой ХК | Дижитал сэйлс чаннел ХХК | ХАНЛАБ ХХК | ЭМ СИ ПИ СИ ХХК |
| 5 | Болдтөмөр ерөө гол ХХк | Сэйлэс энд сервис ХХК | Укрэлектромонтаж ХХК | Праймери гео ХХК |
| 6 | Голомт банк ХХК | БСБ корпорэйшн ХХК | ХҮННҮ ХХК | ЖЭМР ХХК |
| 7 | Энержиресурс ХХК | Монкабель системс ХХК | Скай сервисес ХХК | БЭСТГРАУНД СҮРВЭЙ ХХК |
| 8 | Монголын Алт МАК ХХК | Ай Эм трейдинг ХХК | Тригтек ХХК | Хулан моторс ХХК |
| 9 | Монголросцветмет ХХК | Грийн катеринг сервисес ХХК | Пи Кей Эф интегрейтид финансиал сервис ТМЗ ХХК | Качфлов энержи ХХК |
| 10 | Юнител ХХК | Говькараван ХХК | ГАНВОР ХХК | АЧИД-ОРГ ХХК |
Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал "Ковидын үе том татвар төлөгчдөд нөлөөлөл үзүүлсэн. Манай улс уул уурхайгаас хамааралтай. Хил гааль хаагдахад уул уурхайн бүтээгдэхүүний гаралт эрс багассан бөгөөд энэ нь одоог хүртэл жигдрээгүй явна. Харин төмөр замаар зэсийн баяжмал гарах ажил харьцангуй тогтвортой явж байгаа учраас улсын төсөвт нөлөөлөл нь гайгүй байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тухайд 2021 онд улсын төсөвт 790 орчим тэрбум төгрөгийг төлснөөр том ангиллын шилдэг татвар төлөгч болсон. Нийт айл өрхүүдийн цахилгааны төлбөр нь тухайн компанийн ашгаас төлөгдсөн. Энэ нь татвар ногдох орлогоос хасагдах хуулийн зохицуулалт байхгүй. Сүүлийн жил гаруйн хугацаанд зэсийн үнэ өндөр байсан компани ашигтай ажиллах хүчин зүйл болсон. Манай ангилалд байгаа ААН-үүдийн хувьд нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарласан, хууль тогтоомжийн мөрдөлт сайн байдаг. Оюутолгой ХХК-ийн тухайд байгуулсан гэрээнийхээ дагуу татвараа төлж яваа. Тус компани үндсэн тайлангаар тайлагнасан татвараас гадна, хяналтаар илрүүлсэн төлбөрөө улсын төсөвт 2020 онд бүрэн төлчихсөн" гэв.
2021 онд Татварын алба улс, орон нутгийн төсөвт нийт 7.2 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын нийт төсвийн 53.2 хувийг эзэлж байна. Нийт орлогын
Татварын албанаас 2021 онд 298.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэд, ААН-д хуулийн дагуу хүргүүлсэн. НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоор нийт 1.1 сая иргэнд 206 сая төгрөгийн буцаан олголтыг олгосон. Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөртэй холбоотойгоор 52 орчим мянган иргэнд ногдох 50.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг 2021 оны татварын жилд олгосон байна гэдгийг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал хэлэв.
Түүнчлэн бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн. Улс орон даяар “Баримтаа аваарай” сошиал аяныг зохион байгуулж байгаа бөгөөд Аяны хүрээнд “Мишээл” худалдааны төвд хууль сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байгааг онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!