ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбажаргал: Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлага болон холбогдох төлөөллүүд мэдээлэл хийв. Зуны тэргүүн сарыг угтан тэмдэглэдэг энэ өдрийг “Энэрэл хайр түгээе” уриатай тэмдэглэнэ гэдгийг хэллээ.

 Төгс буянт зурхайн ёсоор энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна

Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал "Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой. Бид төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. Тиймээс зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэхээр болж байгаа юм" хэмээн ярив. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бурхан багшийн хүүхэд ахуй, гэгээрсэн, нирваан хутаг олсон гурван дүрийг зална

Ерөнхий зохион байгуулагч “Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд "Төгс буянт зурхайн тооллоор сар өдрүүд тасрах, давхцах тохиолдлууд байдаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байгаа гэдгийг түрүүн дурдлаа. Энэхүү үйл ажиллагаанд бурхан багшийн хүүхэд ахуй, гэгээрсэн дүр, нирваан дүр үзүүлсэн гурван дүрийг бүтээж хүндэтгэлийн жагсаалдаа зална" хэмээн мэдээлэл өгсөн юм. 

Төв талбайд энэрэн нигүүлслийг уриалсан бясалгалын флашмоб зохион байгуулахаар төлөвлөж байгаа

Олон улсын Буддист нийгэмлэгийн тэргүүн Л.Дагвасүрэн "Бид улсынхаа төв талбайд энэрэн нигүүлслийг уриалсан бясалгалын флашмоб зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд 3,000 гаруй хүн оролцоно хэмээн тооцож байна. Жил болгоны зуны тэргүүн сарын шинийн 15-нд жагсаал, хүндэтгэлийн парад, энэрэн нигүүлсэлд уриалсан бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Түүнчлэн Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад болно.2013 оноос хойш энэхүү парадыг тогтмол зохион байгуулж буй. Бүх нийтийн амралтын өдөр учраас оролцохыг хүссэн иргэд олбог, үндэснийхээ хувцастай ирж оролцох боломжтой. Сүхбаатарын талбайд 09:00-11:00 цагийн хооронд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Бясалгалын флашмоб, хүндэтгэлийн парад нь цаашдаа аялал жуулчлалын фестиваль болох боломжтой.  Энэ нь гадаад, дотоодын жуулчдыг татах онцлогтой" хэмээн хэлсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид дотоод сэтгэл рүүгээ хандах боломжийг энэ өдөр олгодог

Бакула Ринбүүчи сангийн тэргүүн Ц.Ширмэнбаатар "Бурхан багшийн Их Дүйчин өдөр нь бусад баяраас ялгаатай. Ихэнх хүмүүс завгүй амьдрал, бухимдсан нийгмийн хэмнэлд орсон байна. Тиймээс дотоод сэтгэл рүүгээ хандах боломжийг энэ өдөр олгодог. Бурхан багшийн сургаал, энэрэл нигүүлслийг өөртөө хөгжүүлэх боломж олгосон Их дүйчин өдөр жилд ганц тохиодог" гэв. 

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан. Энэ жил зургаадугаар сарын-14 Мягмар гарагт тохиож байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
195
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.26] 2022/5/1
5 sariin 16 nd yah yum buh niiteeree amarah yumuu
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.45] 2022/4/27
Дүйчсэн өдрөөр ээж ааваа дагуулаад гандангаараа нэг эргэх ч сайхан даа
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.145] 2022/4/27
tobd tuba shashini ugadsa shuu.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.145] 2022/4/27
umhii sahril tobd tub amongol nutgas dald orodh.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.7] 2022/4/27
Далай лам бол долларын тэрбумтан, хамбууд бол саятангууд, лам нар халтуур хийж хэдэн цаас олоостой, хийд дээрээ теллер лам нартай зүгээр татваргүй хамгийн цэвэрхэн мөнгө бас тархи угаалт
0 | 0 Хариулах
Saruul buyn [59.153.113.215] 2022/4/26
End elii balai ym bichsen hedn malnuud daraa jiliin dvitsen odor amid bh boltugai gj yrooydo hhha
0 | 1 Хариулах
Зочин [185.129.61.3] 2022/4/26
Балай муу харийн шашны луйварчид лаларуудыг ардчилал эхэлж байхад шүтвэл гоё сайхан болно гэж байсан болж байгаа юм алга лам нар таргалж түнтийлээ.
1 | 0 Хариулах
Aldar [59.153.113.215] 2022/4/26
Cham shig golog amid yvaan ih ymdo lamaa muulad sain yvhuu chi
0 | 1 Хариулах
Zoch [66.181.161.32] 2022/4/26
Heleh mu ug oldphguine arai ymaa
0 | 0 Хариулах
Зочин [185.107.47.215] 2022/4/26
Шашин шүтэх эс шүтэх. Ямар шашин шүтэх гэх Үнндсэн хуулийн гол зарчмыг бүдүүлгээр зөрчсөн энэ балай тэнэглэлээ болиоочээ болиоочээ болиоочээ!!! Монголд төр засаг гэж байна уу???
0 | 0 Хариулах
Хүн [202.55.188.35] 2022/4/26
Энэ балай юмаа хэзээ болих ВЭЭЭЭЭЭ. Монголд ЛАМ байхгүй гэдгийг ДАЛАЙ ЛАМ хэлсээ байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [185.195.71.2] 2022/4/26
20-р зууны эхэн үед Монголд ирж байсан Эндрюс хэлэхдээ би анх удаа ийм аймаар мухар сүсэгтэй ард түмнийг харж байна . Нэг хүүхэдийн гар гэмтсэн би тос түрхэж эдгээсэн , харин тэднийд ном уншиж байсан лам баахан хонь ямааг нь туугаад явчихлаа. Тэгэхээр нь би танай хүүхдийг би эмчилэв үү саяны лам эмчилэв үү гэхэд нөгөө монгол та эмчилсэн гэсэн . Та яагаад хамаг малаа өгөв гэхэд тэр Монгол хэрэв малаа өгөхгүй бол бидэнд хараал хийнэ гэж байсан гэх зэргээр өчнөөн баримт дурдсан байдаг . Өнөөдөр бүтэн зуун жилийн дараа Монголчуудын оюун санааны чөдөр шарын шашны болсон мухар сүсэг бүүр илүү болсон гэдэгт хэн хүнгүй хэлэх байхаа. Оригинал Бүддагийн сургаалийг зориууд завхруулж өөрийн боолын нийгэмд тааруулж "зохиоосон" энэ зохиоомол түвдийн шарын шашинтнууд жинхэн хар нүгэлтнүүд.
5 | 0 Хариулах
jojo [202.126.89.54] 2022/4/26
монголд баяр олджээ одоо бараг хүн үхлээ гэж баяр хийхгүй бяцхан хүрээнд бас тэмдэглэдэг болчихож! Дайснаа дарж дархан цолоо мандуулна гэгёээр өс хонзонтой юмуу таагүй хүн нас барахаар нийлж рөгжилддөг цаг ирж! Ээ бүү үзэгд!
0 | 0 Хариулах
Сайн бод муулаад байгаа нөхдүүд [103.212.116.95] 2022/4/26
Та бүхэн хулхи лам нарт хулхидуулаад ингээд үзэн ядаад байгаа юм. Нэг ёсондоо бурхан шашиндаа биш дотроо байгаа адгийн луйварчиддаа гомдоцгоо. Өөрсдөө очиж толгойгоо эргэтэл тэнэгтчихээд тэрийгээ Бурханы шашин луу чихээд ямар ч нэмэргүй. Удахгүй Майдарын эрин ирнэ тэр цаг үест та нар мэт их мэдэгчид, хулгайч луйварчид шийтгэлээ амсана. Одоо биш ч дараа төрөлдөө. Тийм учраас эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд Мунхагийн харанхуй бүхэн гэгээрч зовлонгийн шалтгаанаас үтэр түргэн гэтлэх болтугай гэж ерөөе. Шашиндаа биш та бүхний толгой дотор бүгд бий.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.67] 2022/4/26
Бурхан багшийн төрсөн өдрийг Гандан мэддэг болоо юу даа
1 | 0 Хариулах
WTF [66.181.168.8] 2022/4/26
юу вээ 5 сарын 16-нд байсан чинь яачиж байгаан???
0 | 4 Хариулах
Эрдэмт Монгол [202.9.46.154] 2022/4/26
Ламын шашин гэх ХИЙСВЭР ХООСОН СУРТАЛ, МУХАР СҮСГЭЭР ХАЛХАВЧЛАН хүн ардыг ХУУРАН МЭХЛЭЖ, өвчин, үхэл, зовлонгоор нь далимдууан хөлс, цусыг нь сорон хооллогч лам нэрт луйварчин сувдгуудын хар бизнест өм цөм идэгдэж, мухар сүсгийн хар балчигт живсэн үхэр Монгол үеийн үед өгөр төвөдийн оюуны боолчлолд мөлжүүлэн дарлуулж, ертөнцийн хөгжлийн тоосонд булагдан дарагдсаар мөхөх болно! СЭРЭГТҮН, ШИНЖЛЭХ УХААНД ГЭГЭЭРЭГТҮН МУЛГУУ МОНГОЛУУД АА!!!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.67] 2022/4/26
Шинжлэх ухаан гэдэг бол сүүлийн нэг мянган жилд л гарч ирсэн шашин. Заавал түүнд итгэх албагүй. Өөр нэг иймэрхүү юм гарч ирнэ
0 | 0 Хариулах
heleh ch ug alga [202.21.124.139] 2022/4/26
muhar susgend jivtsen teneg uher mongol
1 | 0 Хариулах
Равдан [66.181.161.113] 2022/4/26
Гэгээрээд явцан хүн энэ дэлхийд үхснээ хийж ахиж төрхөв дээ малнуудаа!!
0 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2022/4/26
тайван бай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.132] 2022/4/26
ААВ ЭЭЖИЙГЭЭ ШҮТЭЖ АМЬДАРЦГАА
0 | 2 Хариулах