Монгол Улсын Засгийн газраас зарласан Шинэ төмөр зам төслийн тендерт олон улсын хувь нийлүүлсэн компани болох “Евроазиа финанс” ялсан.
Тавантолгойгоос Хятадын хил хүрэх энэхүү замын гүйцэтгэгчид ажилдаа ороход бэлэн болжээ.
Шинэ төмөр зам төсөлд таван тэрбум 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Гурван жилийн хугацаанд шат дараатайгаар хийх төмөр замын энэ төслийн 51 хувийг Монголын Засгийн газар эзэмших бол 49 хувийг гүйцэтгэгч компани болох “Евроазиа финанс” эзэмших юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!