Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

CRAFT шар айраг буюу Hops & Rocks брэнд

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 4 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Шар айргийн жинхэнэ амтыг таашаадаг хүмүүс “крафт” гэх үгийг андахгүй. Энэ бол шар айраг исгэдэг мастеруудын төсөөлөл, уран сэтгэмж, туршлага, давтагдашгүй амтыг гаргах чин хүслээс гардаг  онцгой төрлийн шар айраг учраас тэд мэддэг болсон. Монголчууд одоогоос зургаан жилийн өмнө Монгол, Америк исгэлтийн мастеруудын хамтран урласан жинхэнэ крафт шар айрагтай танилцсан нь “Hops&Rocks” байлаа. Ховор амт, түгээмэл биш орц найрлагаар бүтсэн “Hops&Rocks”-ийг тухайн үед “Их Монгол” ресторанд задгайгаар худалдаалж эхэлсэн нь хүмүүсийн сонирхлыг татаж, багахан хугацаанд өөрийн гэсэн үнэнч “фанат”-уудтай болж амжсан билээ. АПУ ХК-ийн исгэлтийн мастерууд АНУ-ын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран “Hops&Rocks”-ийн IPA, Pale Ale, Amber Ale гэсэн гурван төрлийн крафт шар айргийг бүтээсэн нь өдгөө хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг амтын нэгдэл болж чадсан юм.

Крафт шар айргийн хэрэглээнд анхдагч түүчээ нь болж, шинэ өнгө, амт нэмсэн Монголын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг АПУ компаниас “Hops&Rocks” брэндийн крафт шар айргийг шилэн савлагаатайгаар худалдаж эхэлжээ. Ийнхүү өмнө нь зөвхөн “Их Монгол” руу зорьж очдог байсан хэрэглэгчид өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүр, орох дуртай баар, ресторануудаасаа “Hops&Rocks”-ийн онцгой амтыг таашаах боломжтой болж буй. 

Шар айргийг Lager болон Ale гэсэн үндсэн хоёр төрөлд хуваадаг. Хамгийн түгээмэл, их хэмжээгээр үйлдвэрлэдэг нь Lager төрлийн шар айраг байдаг бол Ale нь илүү нарийн технологи, онцгой ажиллагаа шаарддагаараа ялгардаг учраас масс үйлдвэрлэл бага байдаг. Lager шар айргийг бага хэм, исгэлтийн удаан хугацааны горимд исгэдэг бол Ale төрлийнхийг дээд исгэлт буюу өндөр хэмд, богино хугацааны чаналгын технологиор исгэдэг байна. Ale төрлийн шар айраг тод, өтгөн өнгөтэй, өвөрмөц онцгой үнэр, амттай байдаг ба Lager нь цэвэр, тунгалаг өнгөтэй, зөөлөн амттай байдаг.

Hops гэдэг нь монголоор “зөрөг цэцэг” хэмээх утгатай бөгөөд крафт шар айргийн онцгой амт, үнэрийг гаргахад зөрөг цэцэг онцгой үүрэг гүйцэтгэдэг төдийгүй энгийн шар айргаас илүү их хэмжээтэйгээр ордогтой холбоотой. Крафт шар айраг ерөнхийдөө хүчтэй амттай байдаг бөгөөд ашиглаж буй зөрөг цэцгийнхээ сортоос хамаараад амт нь өөр хоорондоо ялгардаг. “Hops & Rocks”-ийн гол орц болох амт, үнэрийн оргил болсон Америкийн CASCADE, CITRA зөрөг цэцгийг Америкаас тусгайлан авчирч хэрэглэдэг нь крафт шар айраг хөгжсөн улсын жижигт дүйцсэн, олон улсад өрсөлдөхүйц амт чанартай, жинхэнэ крафт шар айргийг Монголдоо үйлдвэрлэн, хэрэглэгчдэдээ хүргэх чин эрмэлзэл билээ.

Сонирхуулахад, анхны крафт шар айраг 5000 жилийн өмнө Эртний Вавилонд үүссэн гэж үздэг бөгөөд 1272 онд Их Британийн англикан сүмд крафт шар айраг исгэж байсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг. Энэ цагаас хойш үе үеийн исгэлтийн мастерууд өөр өөрсдийн уран сэтгэмж, төсөөлөл, ур чадвараа ашиглан крафт шар айргийн онцгой бүтээлүүдийг урласаар ирсэн. Крафт шар айргийн үйлдвэрлэлийн процесс, орц найрлага нь онцгой, нарийн технологитой байдагчлан үүний амтыг таашаан мэдрэхэд ч өөрийн онцлог бий. Шар айргийн онцгой амтын эрэлчдэд илүүтэйгээр зориулагдсан байдаг тул крафт шар айргийг нэг дор их хэмжээгээр уух нь зохимжгүй байдаг. Мөн ямар хоолтой хослуулан хэрэглэх нь ч ялгаатай байдгаараа дээд зэрэглэлийн винотой адилхан гэгддэг.

Ийнхүү шар айргийн жинхэнэ амт, таашаалын эрэлчдийн онцгой сонголт болж чадсан “Hops & Rocks”-ийн крафт шар айраг шилэн савлагаатай болж хэрэглэгчдэд улам ойртлоо. Онцгой амтын аялалд та бэлэн үү?

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.