Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Жийн-Паскаль Н.Нгану: 2022 онд Монголын эдийн засаг 2.5%-аар өсөх төлөвтэй байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, түүнчлэн Орос- Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5 хувьд хүргэж болзошгүйг Дэлxийн Банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланд онцолжээ. 

Орос- Украины дайн манай улсын гадаад эрсдэлийг нэмэгдүүлснээр гадаад валютын эрэлт өсөж, гадаад валютын албан нөөц буурсныг мөн дурдсан байна.

"Гадаад дарамт, инфляц нэмэгдэж байгаа тул мөнгөний бодлого чангарах хүлээлттэй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын эдийн засгийн тайланг танилцуулах үеэр Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану "Сүүлийн хоёр жилийн хугацааны төсвийн тэлэлт нь бодлогын орон зайг хумиад зогсохгүй, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, улмаар урт хугацааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.  Түүнчлэн Монгол Улсын хувьд эдийг засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад буй. Мөн олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай" болохыг хэллээ. 

Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг мөн онцоллоо. 

Хэтийн төлөв ба эрсдэлүүд

  • Хил боомтын саатал, Украины дайны нөлөөтэй холбоотойгоор 2022 онд Монголын эдийн засаг 2.5 хувиар өсөх төлөвтэй байна.Тодруулбал, Оюутолгойн ордын гүний уурхайн олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхлэх тул Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдсаж зургаа орчим хувьд хүрэх төлөвтэйг хэлсэн юм.
  • Төсвийн алдагдал батлагдсан төвшнөөсөө давна. 
  • 2023-2024 онд төсвийн нийт алдагдал ДНБ-ий 4.6 хувьд хүч буурахаар байна. 2022 онд ДНБ-ий 84 хувьд хүрч өсөх улсын өрийг тогтворжуулахад төсвийн конденсацал буюу төсвийн алдагдлыг бууруулах, өрийн хуримтлалыг нэмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн бодлого шаардлагатай.
  • Гадаад дарамт, инфляц нэмэгдэж байгаа тул мөнгөний бодлого чангарах хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, инфляц зорилтот түвшнээс мэдэгдэхүйцээр давсан, гадаад тэнцвэргүй байдал нэмэгдэж байгаа, бодит хүү сөрөг утгатай байгааг харгалзан үзвэл 2022 онд үнийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд мөнгөний бодлогыг цаашид ч чангаруулах нь зүйтэй хэмээн Дэлхийн Банкны зүгээс үзэж байна.