Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Хар тэнгисийн флотын “Москва” хөлөг живсэн нь Оросын зэвсэгт хүчний хувьд томоохон хохирол болсон билээ.
Хөлгийг Украины тал өөрийн үйлдвэрлэсэн хоёр ширхэг Нептун пуужингаар харваж, живүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Харин Оросын тал хөлөг дээрх сум дэлбэрснээс гал гарч, боомт руу чирэх замд далайн шуурганы улмаас живсэн гэж тайлбарлаж байв.
Тэгвэл өчигдөр анх удаа “Москва” хөлгийн живж байх үеийн гэрэл зураг, богино дүрс бичлэг олон нийтэд ил болжээ.
Дүрс бичлэгээс тухайн үед тэнгист шуурга болоогүй, харин пуужингийн цохилтын улмаас живсэн нь харагдаж байна.
Зураг, дүрс бичлэг дээрх хөлөг “Москва” мөн болохыг мэргэжилтнүүд шинжлээд баталжээ.
Гурван секунд орчим үргэлжилсэн дүрсийг зэргэлдээх хөлөг дээр байсан хүн гар утсаараа бичсэн бололтой. “Чи юугаа хийгээд байгаа юм бэ?” гэж хэн нэгэн зандарсны дараа уг бичлэг тасалдсан байна.
Эх сурвалж: Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!