Нийслэлд тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, саатуулах төлбөртэй зогсоол ажиллуулах журмын хэрэгжилтэд Үндэсний аудитын газраас аудит хийжээ.
2020 оны эцсийн байдлаар авто тээврийн хэрэгслийг зөөх, шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхлэхээр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар(НАЗХГ)-тай гэрээ байгуулсан 14 аж ахуйн нэгж, байгууллага 99 тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулсан байна.
НИТХ-ын 2015 оны 33/35 тоот тогтоолоор тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрийн хувь хэмжээг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
Зураг. Тээврийн хэрэгслийн нэг явалтын зардлын тооцоолол
2021 онд “Ачигч авто машины холбоо” ТББ тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, түр саатуулах үйл ажиллагаанаас орох орлогын 10 хувийг төсөвт төвлөрүүлэх талаар тооцоо судалгаа хийж 2020.03.24-ний 03/07, 2021.02.09-ний 07/02 дугаартай албан бичгүүдийг НАЗХГ-т хүргүүлсэн ч тодорхой шийдвэр гаргаагүй байна.
Тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн бэлэн байдал, жолоочийн мэргэшсэн байдал, туршлагыг шалгахад шалгуур хангаагүй зарим зөрчил илэрчээ.
Үүнд:
2020 онд зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн тоо хэмжээг өмнөх онтой харьцуулахад 23.5%-аар өссөн байна. Нийт ачилтын 41.8%-ийг СБД эзэлж байгаа нь нэг талаас тээврийн хэрэгслийн тоо жил бүр өссөн, хотын төвийн хэт төвлөрөл, нийтийн эзэмшлийн талбай дахь авто зогсоолын хүрэлцээгүй байдалтай холбоотой байна.
2017-2020 онд хамаарах 6 дүүргийн 73 байршилд зөөж шилжүүлсэн, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд дараах байдалтай байна. Нийслэлд сүүлийн 4 жилд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 77,166 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлжээ.
Графикаас харвал зөөж шилжүүлж, түр саатуулсан тээврийн хэрэгслийн тоо 2018 оныг өмнөх онтой харьцуулахад 7,273 буюу 59.0%, 2019 онд өмнөх оноос 14,518 буюу 54.0%, 2020 онд өмнөх оноос 6,307 буюу 19.0%-аар тус тус өссөн байна.
Энэ нь нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2020 онд өмнөх онуудаас 31,194-46,756-аар нэмэгдсэн ч төлбөртэй зогсоолын тоо нэмэгдээгүйтэй нэг талаас холбоотой байжээ.
Зөөж, шилжүүлсэн тээврийн хэрэгслийн тоог сараар харьцуулан харвал ес, аравдугаар саруудад хамгийн их, 12, нэг, хоёрдугаар саруудад хамгийн бага байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|