• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганбат: Монголоос анх удаа “Easy” апп Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дижитал Оскар шагнал хүртлээ

ikon.mn
2022 оны 4 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

EASY Edtech компанийн санаачлан эхлүүлсэн “Easy” аппликэйшн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дижитал Оскар шагнал хүртжээ. Боловсролын тэгш хүртээмжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан 16 жилийн түүхэндээ анх удаа ийнхүү Монголын компанид шагнал гардуулсныг EASY Edtech ХХК-ийг үүсгэн  байгуулагч, Эмпати сургуулиудын ерөнхий захирал Б.Ганбат онцоллоо. 

Энэ тухай түүнтэй ярилцлаа.

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дижитал Оскар шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ шагналыг хэрхэн авах болсон тухайгаа ярихгүй юу?

-”Easy” аппликэйшнийг хийх явцад маш олон ажлыг нэгэн зэрэг, үр өгөөжтэй хийхээс эхлээд старт апп компанийн хувьд олон асуудал тулгарсан. Цөөн хүн олон ажлыг амжуулах хэрэгтэй болсон. 

Тиймээс бид Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд хандаж үзэхээр шийдэн материалуудаа өгснөөр тодорхой хэмжээний санхүүжилт авч чадсан. Тодруулбал, 10 орчим мянган еврогийн бизнесийн зөвлөх үйлчилгээ авах боломж бүрдсэн. Үүний үр дүнд бизнес болон маркетингийн төлөвлөгөө, хүний нөөц, төсөв бүгд бэлэн болж, нэг ёсондоо бидний ажил цэгцэрч, зорилго, зорилт, бүтэц бүх зүйл тодорхой болсон. 

ЕСБХБ олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жижиг, дунд төслүүдийг санхүүжүүлдэг. Яг энэ төрлийн санхүүжилтээ 42 оронд олгосон юм байна. Улмаар 160 гаруй төсөл 10 гаруй номинацад өрсөлдсөнөөс Монголоос анх удаа “Easy” төсөл боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй жижиг, дунд бизнес гэдгээрээ ялгарч, Дижитал Оскар хэмээх хүндтэй шагналын эзэн боллоо. Энэ нь ЕСБХБ Монгол улсад үйл ажиллагаа явуулсан 16 жилийн хугацаанд анх удаа авч байгаа шагнал юм билээ. Ялангуяа, “Easy” төсөл Монголд хамгийн амжилттай хэрэгжүүлсэн ЖДҮ-ийн төсөл гэдгээрээ загвар төсөл болж шалгарсанд маш их баяртай байна. 

-”Easy” аппликэйшний нээлтийг хийгээд хагас жил ч болоогүй байна. Энэ хугацаанд ямар үр дүнгүүд гарч байна вэ?

-Одоогийн байдлаар 30 мянга орчим таталт хийгдсэн байгаа. 20,000 орчим нь аппликэйшний идэвхтэй хэрэглэгчид байна. 

Бид энэ төслөө бүх ЕБС-н сурагчдад зориулж гаргасан бөгөөд жилд 50,000 төгрөг төлөөд байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг үзэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хичээлүүд бататгах асуулт, бүлгийн шалгалт, олон төрлийн сорилуудтай. Тиймээс нэг ангид олуулаа сурдаг, хотын алслагдсан дүүргийн болон аймаг, сумдын сургуулийн хүүхдүүд чанартай хичээлийг үзэж, сонирхолтой аргаар суралцаасай гэж хүсэж хийсэн. 

-Аппликэйшнийг хэрэглэж буй сурагчдаас та бүхэнд санал хүсэлт ирж байна уу?

-Ирж байгаа. 

Нэгдүгээрт, хичээлүүд сонирхолтой, уйдаахгүй байгааг хэлж буй. Зарим хүүхэд бүр урьдчилж сурч байна. Тухайлбал, есдүгээр ангийн хүүхэд математик, физикийн хичээлийг аль хэдийн үзэж, дасгалуудаа ажиллачихсан байх жишээтэй. 

Одоогийн уламжлалт тогтолцоогоор бол нэг ангид 30-45 хүүхэд сурдаг. Гэтэл хүүхэд болгон өөр. Сурах арга барил, суралцахуйн хурд нь бүх хүүхдэд ялгаатай. Харин багш тэнд яг л нэг чиглэлээр, нэг хурдтайгаар хичээлээ заадаг. 

Тэгвэл “Easy” аппыг хэрэглэснээр хүүхэд өөрийнхөө хурдад тохируулаад суралцах бүрэн боломж бүрдсэн. Хичээлээ нэг үзээд ойлгохгүй бол хоёр үзнэ. Ангид очоод багшаасаа асууна. Дахиж ирээд дахин хичээлээ аппаасаа үзнэ. Энэ мэтээр олон дахин үзэх маягаар өөрийн хурддаа тохируулан суралцах боломжтой.

зураг
 

-Түрүүлж суралцах боломж олгож байгаа нь маш том давуу тал гэж санагдлаа. Хүүхдүүд бас урагшлах тэмүүлэлтэй байна гэж харагдаж байна.

-Тийм ээ. Суралцах гэдэг бол эргэж санах үйл явц л байдаг. Хүүхдүүд уншсан зүйлийнхээ 10 хувь, сонссон зүйлийнхээ 20 хувь, харсан зүйлийнхээ 30 хувийг эргэж санадаг. Хүүхдүүд ангийн багшаа хараад, сонсоод, уншдаг ба түүнийхээ 50 хувийг эргэж санадаг. Ангид ийм процесс л явдаг. Магадгүй дасгал ажиллах юм бол 75 хувийг нь эргэж санана. Яг үүнтэй ижил суралцахуйн процесс “Easy” апп дээрх тухайн бичлэгийг үзсэнээр хүүхдүүдэд явагдаж, ангид байгаа суралцах бүх мэдрэмж, арга барил гээд ангийн уур амьсгалыг бүхэлд нь хүүхдүүдийн хэрэглэж байгаа утас, таблетаар дамжуулаад өгчхөж байгаа юм. 

Тийм ч учраас уламжлалт тогтолцоогоор хүүхдүүд сурах бичиг ашигладаг байсан бол одоо технологи хөгжсөн шинэ үеийн хүүхдүүд дижитал орчинд сурах бичлэг ашиглан боловсрол эзэмшиж байгаагаар давуу талтай гэж бид хэлэх дуртай. 

-”Easy” аппыг хөгжүүлэхдээ мэдээж судалгаа хийж байж байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг сонгосон байх, тийм үү?

-Гол нь байгалийн шинжлэх ухаан бол суурь үндсэн хичээл болдог. Нөгөө талаар, хүүхдүүдэд сурахад хэцүү санагддаг хичээлүүд. Тэгсэн ч гэсэн хүүхдүүдийн физик, химийн хичээлдээ дуртай шүү дээ. Олон талын хүсэл сонирхол дээр тулгуурлаж энэ хичээлүүдийг хийсэн. 

Ер нь сурах бичлэг гэдэг талаасаа хүн яаж суралцдаг вэ, түүнд нь тулгуурлаж бизнес загвараа гаргасан. Хүн олон мэдрэхүй орсон зүйлийг эргэж санадаг. Тэр ч утгаараа “Easy” аппликэйшнээр дамжуулаад хүүхдүүд хичээлийг үзэж, уншиж, сонсож, өөрөө хийж үзэж, ингэснээрээ илүү сайн ойлгож байна. 

Илүү сонирхолтой байлгах үүднээс сурах бичлэгүүдийн эхэнд асуулт, нээлтүүд, статистик мэдээллүүдийг өгч, түүнийг онолтой нь холбох жишээтэй. Визуал эффектүүд, инфографикууд ашиглаж байгаа бөгөөд цөм хөтөлбөрийн дагуу бүх заах ёстой ойлголтуудыг багтаасан нь ойлгомжтой, сонирхолтой болгож өгсөн.

-Цаашид аппликэйшнийг өргөжүүлж, хичээлүүдийн тоог нэмэх төлөвлөгөө бий юу?

-Байлгүй яахав. Сурагчдадаа зориулаад түүх, монгол хэл, газар зүй гэх мэтчилэн дараа дараагийн хичээлүүдийг хийх бодолтой байгаа. Газар зүйг жишээлбэл цахимаар заах илүү сонирхолтой. Хүүхэд хамгийн цэнгэг нуур болох Хөвсгөлийн талаар номоос уншсанаас илүү бодит байдлыг бичлэгээр үзвэл илүү ойлгоно. 

Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлсэн дараа дараагийн хичээлүүдийг хийе гэж бодож байгаа. Мэдээлэл технологи, программчлал болон гадаад хэлний хичээлүүдийг оруулах төлөвлөгөө бий. 

Харин ойрын хугацаанд гэвэл ЭЕШ-д бэлдэх хичээлийн хөтөлбөрүүдийг оруулахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сардаа багтаад “Easy” апп ашиглан хаанаас ч хамаагүй шалгалтдаа бэлдэх боломжтой болно. 

-Эцэг, эхчүүдэд ямар давуу тал үүсэх вэ?

-Сурах бичлэг, хичээлүүдийг зарим үед эцэг эхчүүд, асран хамгаалагчид, ах эгч нар нь  үзэж, мартсан хичээлээ сэргээх замаар хүүхдүүддээ туслах бүрэн боломжтой. Нөгөө талаар хүүхдүүд нь өдөр хэдэн цагийг хичээл давтахад зарцуулсан талаарх мэдээллийг эцэг эхэд нь илгээх боломж бас бий. 

Багш нарт мөн томоохон давуу тал үүсгэж байгаа гэж харж байгаа юм. Багш бүрийн заах арга барил ялгаатай. Магадгүй “Easy” аппаас хичээлийг хамт үзээд, хүүхдүүддээ жишээ даалгавар өгч болно. Сайн багш нарын хичээлийг ч байршуулах боломжтой гэж харж байгаа. Мэдлэг, туршлагыг хуваалцах гол талбар гэж ойлгож болно. 

-Ярилцсанд баярлалаа.
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.