ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийг чихэр их идэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Хүүхдийг чихэр их идэхээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ.
Үүнд:
- Хүүхдэд нэмэлт сахар өгөхгүй байх,
- Нэг нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр хийхгүй байх,
- Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах,
- Хүүхдийн бэлэгт чихэр өгдөг уламжлалыг зогсоох,
- Хүүхдэдээ чихэр идэх нь ямар хор нөлөөтэйг тайлбарлах хэрэгтэй.
Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин өвчин болоод байна. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өсжээ.
ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагав гарч байгаа талаар анхааруулж байгаа. Иймд хэт чихэрлэг ундааг хязгаарлах хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцон, УИХ-ын гишүүд өргөн бариад буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
