Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Мөнх-Эрдэнэ: МИАТ компани Европ руу нислэгийнхээ тоог нэмж жуулчдыг авчрах боломж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Шинэ сэргэлтийн бодлого - Аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болсон юм. Энэ үеэр аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хүргэлээ.  

Тэрбээр "Коронавирусийн халдвартай холбоотойгоор үндсэндээ хоёр жилийн хугацаанд аялал жуулчлал хүнд сорилттой тулгарсан. Гэтэл ковидын дараа дайны асуудал гараад ирлээ. Үүнтэй холбоотойгоор Европын жуулчид манай улсыг зорих эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Нислэгүүд цуцлагдсанаас болж тийзний үнэ маш их нэмэгдсэн.

Монгол руу аялбал үнэхээр эрсдэлгүй юу, яах бол гэх асуулт жуулчдын дунд үүсэж байна. Тиймээс дайны нөхцөл байдал Монголд нөлөөлөхгүй гэдгийг мэдээлэх ажлыг төр засгаас хийх нь чухал юм. 

Европын нислэгийн тоо ховордсон учраас МИАТ компани нислэгийнхээ хуваарийг нэмж жуулчдыг авчрах боломж байна. Иймээс Европын чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлж, тийзний хомстлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм" гэв.