Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК) нь УИХ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоол, Засгийн газраас 2015 оны 330 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийг 2015 онд 10 дугаар сард 41 орчим тэрбум төгрөгөөр хувьчилж авснаар хувьчлах жагсаалтад орсон байдаг.
Хувьчилж авахаас өмнө болон авсны дараа Хөтөл ХХК-иас “Цемент Шохой” ХК-д технологийн шинэчлэл хийж, хуурай аргын технологи нэвтрүүлсэн бөгөөд арилжааны болон Хөгжлийн Банкны санхүүжилтээр 200 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийгээд байна.
Анх хувьчилж авсан үнэ, Хөгжлийн Банкны зээл зэрэгтэй холбоотой сүүлийн үед огт үндэслэлгүй, худал мэдээлэл гарч байгаа учир, бодит мэдээллийг хүргэж байна.
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|