ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарын уулархаг, хад чулуутай газар 7, Туул гол руугаа 8, 22-ын товчооны баруун зүгт 9 баллын газар хөдлөх эрсдэл бий"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах зүйлсийн талаар ОБЕГ болон бусад холбогдох байгууллагууд мэдээлэл хүргэлээ. Үүнтэй холбоотойгоор Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц Батсайхан "Манай улс нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд байрладаг. Ялангуяа 20 дугаар зуун гарсаар газар хөдлөлт найман магнитуд давсан байна.  Ийм газар хөдлөлт манайд дөрвөн удаа тохиолдсон байдаг. Өнгөрсөн оны байдлаар газар хөдлөх тоо 260 мянгад хүрсэн байгаа юм. Тухайлбал, 3.5 магнитудаас илүү хүчтэй 260 орчим газар хөдлөлт болжээ.

Сүүлийн арван жилийн дунжаас харвал 3.5-аас илүү хүчтэй газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байгаа нь эрсдэл, гамшиг ойртож буйн дохио юм.

Газар хөдлөлтийн магнитуд удаа дараа давтагдсаны дараа илүү хүчтэй газар хөдлөх эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, 6 магнитудын газар хөдлөлт хэд хэдэн удаа давтагдсаны дараа 7 магнитудын газар хөдлөлт болох магадлал өсдөг гэсэн үг.

Манай орны нутаг дэвсгэр дээр 6.5 магнитудын газар хөдлөлт сүүлийн үед хэд хэд ажиглагдлаа. Энэ нь 7 магнитудын газар хөдлөх, томоохон эрсдэл үүсэх дохио болж мэднэ" хэмээн хэлсэн юм. 

Тэрбээр нийслэл орчимд газар хөдлөх эрсдэл ямар байгаа талаар хэлэхдээ "Улаанбаатар хотын уулархаг, хад чулуутай газар 7 магнитуд, Туул гол руугаа 8 магнитуд, Хустайн нуруунаас нааш голомттой ойрхон 22-ын товчооны баруун зүгт 9 баллын газар хөдлөлт ажиглагдах эрсдэлийн судалгаа бий.

Ерөнхийдөө хөрсний зонхилох давтамж, барилга байгууламж болон аюулт долгионы зонхилох давтамж нэгдсэн тохиолдолд хүчтэй мэдрэгдэж, сандрал үзүүлнэ. Жишээлбэл, Улаанбаатар хотод өнгөрсөн онд гурван удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байдаг. Хэдийгээр байшин барилга эвдрээгүй ч маш тааламжгүй мэдрэмж төрүүлсэн" хэмээн мэдээлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [106.186.208.29] 2022/3/25
Манайхан буруу ойлголттой явсаар л байна. Магнитуд гэдэг бол газар хөдлөлийн хамрах хүрээ буюу цараа хүрээг илэрхийлсэн үзүүлэлт. Яг чичирхийллийн хүч нь өөр утга нэгжээр илэрхийлэгдэнэ. Англиар бол Seismic intensity гэж хэлдэг. Хамрах хүрээ болон чичирхийллийн хүчний хэмжээг ялгаж салгахгүй, ганцхан магнитуд гэдгээр буруу ойлгоод байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.60] 2022/3/25
Худлаа ярьж хоолоо олж идэхээ боль.
1 | 0 Хариулах
Вор закон [66.181.178.58] 2022/3/24
The end
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2022/3/24
Энэ олон чанаргүй барилгадаа хяналт шалгалт хийгээсэй билээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.123] 2022/3/24
Энэ олон өндөр барилгууд маань яана даа
2 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2022/3/24
Туулын эрэг дагуу зөөлөн хөрс байхгүй, бүгд олон зуун мянган жилийн туршид урсаад явчихсан. Тиймээс доргилт, цохилт маш хүчтэй мэдрэгдэнэ. Тийм учраас дээр үед барилгажуулдаггүй байсан. Тэнд одоо дахиж нэмж барилга барихгүй, байгаа барилгаа төмөр рам зангидаж, нэмэлт даацын хана цутгаж хүчитгэх хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.186.60] 2022/3/25
Хахаха
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.109] 2022/3/24
ganbayr chamaig naadha uhtel chin horlson yadin hohine horlogdoj uhdge dee eged ineged ineeb hohij ee goid oo chini amdral suirlee dee ganbyara
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.109] 2022/3/24
ganbayar chamaig horlosin horlosin hohine hohine chi nadhad ahorldosin bilee hohine hihchin shuu.
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.109] 2022/3/24
hohinee chamaig ganbayar holsoin emdeb uu hohine chamaig naadah chin ganbayar horlod hohine medjinu chamaig uhtelc hin horlodoh
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.62] 2022/3/24
бурхан минь лус савдагууд эзэд минь харж үзээрэй
2 | 1 Хариулах
Инженер [66.181.191.235] 2022/3/24
лус савдаг таны байрыг тэнд бариулахгүй л байсан хэрвээ байдаг бол 😒
0 | 1 Хариулах
Иргэн [66.181.191.235] 2022/3/24
Газар онгойгоод бүгд Хятадын Сичуаны газар хөдлөлт шиг хоромын дотор алга болно
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.13] 2022/3/24
Туул гол дагасан шинэ хорооллууд будаа
2 | 2 Хариулах
baynaa [66.181.161.79] 2022/3/24
bayan humuust ataarhaj uzen yadsaar yaduu chigeeree amidarsaar nasiig barjee tseg
1 | 2 Хариулах
Зочин [202.179.27.163] 2022/3/24
Улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдрал муудаад ирэхээр газар хөдөлнө гэж айлгадаг гайхал Элбэгдоржийн арга биз.
1 | 4 Хариулах