ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жуулчдад зориулж энэ онд урлаг соёлын 36 арга хэмжээ зохион байгуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг жуулчдад зориулан энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам,  “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг төлөвлөжээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулах аж.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.86] 2022/3/24
Энэ жил жуулчин ирэхгуй ээ. Урд хаалттай корона, ард дайн байлдаантай ороо бусгаа байхад ямар тэнэг жуулчин еерийгее эрсдэлд оруулхаар ирхэв дээ. Яахав ганц 1 адал явдалд дуртай уургэвчээ уурсэн менге зардаггуй хямдхаан аялах гэсэн бадарчингууд ирж магадгуй. Тийм учраас МАНгас далимдуулж тесев идэхээ болиорой!
2 | 0 Хариулах
fr [150.129.143.160] 2022/3/24
Төсөвлөөд идэх хүмүүс нь бэлэн болсон мөнгө идэх арга
0 | 0 Хариулах
Жи. [202.21.109.52] 2022/3/24
where is juulchin
0 | 0 Хариулах
Guest [192.82.81.218] 2022/3/24
Please add a website address to find out when and where all of these wonderful events are actually happening.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.131] 2022/3/24
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.146] 2022/3/24
Энэ жил ч дээ мэдэхгүй. Нэг хөрш нь дэлхийгээр нэг өвчин тараагаад өөрсдөө хаалгаа бусдад хаачихна. Нөгөө хөрш нь дайн тулаан хийгээд хүн амьтан алж хядаад дэлхийгээс өөрсдийгөө тусгаарлачихсан.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.51] 2022/3/24
Жуулчин авчрахын тулд нислэгийн тийзний үнийг бууруулах хэрэгтэй. Тийзний үнэ дэлхийн дундажаас 2-3 дахин үнэтэй байхад Монголд олон жуулчин ирэхгүй.
2 | 0 Хариулах
Tийрэлтэт өмхий хүрэн [202.9.46.63] 2022/3/24
Уйтгартай..... Балгаснаас өөр Үзэх юм байхгуй
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.116] 2022/3/24
Хавийн хэдэн архичдын үсийг шараар будаж л жуулчид болгодоггүй юм бол энэ жил жуулчид бараагүй, манай хулгайчдын арга улам л нарийсаад байх юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2022/3/24
Үнэндээ жуулчдын тэн хагасаас илүү барилгын хужаа ш дээ
0 | 1 Хариулах
Зочин [54.36.118.125] 2022/3/24
ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 8ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛЖ ПАРАЗИТЛАЖ БАЙГАА АГААРЫН ТЭЭВРИЙН ХУУЛИЙГ ХУРДАН ЧӨЛӨӨЛ! !!!! МИАТЫГ ХАМГААЛСАН КВОТОО ЦУЦАЛ !!!!! ТЭГЭЖ БАЙЖ АГААРААР ИРЭХ ҮНЭ 8ДАХИН БУУЖ ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.
0 | 1 Хариулах
Зочин [172.103.240.116] 2022/3/24
ОХУ дэлхийн дахинаас тусгаарлагдсан энэ үед гаднаас жуулчид ирэх юм болов уу даа энэ жил. Тоотой хэдхэн л байх болов уу
0 | 0 Хариулах