Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report” судалгааны 2022 оны тайлан өчигдөр нийтлэгджээ.
Судалгааг авахдаа тухайн орны нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, иргэдийн нийгмээс дэмжлэг авах боломж, эрүүл аж төрөх боломж, амьдралын сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлига зэрэг үзүүлэлтүүдээр хэмжсэн байна.
Ингэхэд Монгол улс судалгаанд хамрагдсан дэлхийн 146 улсаас 68 дугаарт эрэмбэлэгджээ. Сонирхуулахад манай хоёр хөршийн хувьд Хятад улс 72, Орос улс 80 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Зарим дэд үзүүлэлтүүдээр ямар түвшинд эрэмбэлэгдсэнийг харвал нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 82 дугаарт, нийгмээс дэмжлэг авах боломжоор 22 дугаарт, эрүүл аж төрөх боломжоор 104 дүгээрт, амьдралын сонголт хийх эрх чөлөөгөөр 118 дугаарт, өгөөмөр байдлаар 27 дугаарт, авлигын тухай ойлголтоор 29 дүгээрт эрэмбэлэгджээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй 10 улсыг жагсаавал:
Хамгийн аз жаргалгүй иргэдтэй 10 орныг жагсаавал:
137. Замби
138. Малави
139. Танзани
140. Сьерра Леон
141. Лесото
142. Ботсвана
143. Руанда
144. Зимбабве
145. Ливан
146. Афганистан
Эх сурвалж: worldhappiness.report
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!