Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газар болон албан хаагчдын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгана” гэх нэрийдлээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан залилан мэхлэх үйлдлүүд цөөнгүй гарч байна. Тухайлбал,
Иймд Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь энэ мэт худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.
Цаашид манай байгууллагаас үйлчилгээ авахын тулд бусдаар дамжуулж, зуучлуулахгүйгээр шууд хандах, мөн мэдээллийн лавлах 1800-1882, 5 орны хэлний сонголт бүхий immigration.gov.mn цахим хуудаснаас зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсье.
Эх сурвалж: Гадаад иргэн, харьяатын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!