Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тамир био ариутгагч 100% дахин боловсруулсан савлагаа руу шилжлээ

ikon.mn
2022 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Тамир био ариутгагч гэж юу вэ?

Тамир био ариутгагч нь үнэр дарах, ариутгах нөлөөтэй ашигтай бактериудын нэгдэл юм. Химигүйгээр органик хаягдлыг задлах, халдваргүйтгэх үүрэг гүйцэтгэдэг биологийн идэвхт, хүний биед сөрөг нөлөөгүй шингэн. Энэхүү шингэнийг хэрэглэгчид ил задгай нүхэн жорлонг ариутган халдваргүйтгэж, лагийн задралыг хурдасгаснаар жорлонгийн ашиглагдах хугацааг уртасгах, мөн жорлонгийн байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг саармагжуулах, үнэр дарах зорилгоор ашигладаг. Тамир био ариутгагч нь хөрсний ариутгал халдваргүйтгэлд, мөн малын бууц, ургамлын, хүнсний хаягдлыг ашиглан хөрсний үржил шимийг сайжруулагч компост бордоо үйлдвэрлэхэд ашигладаг.

Савлагаагаа хэрхэн шинэчилсэн бэ?

Тамир био ариутгагч нь PET хуванцар савлагаатай хэрэглэгчдийн гарт хүрдэг. Дахин боловсруулсан PET хуванцрыг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд агуулгын онцлогоос хамаарч 50% хүртэл хольж ашигладаг. Харин Тамир био ариутгагч Санвин ХХК-тай хамтарч саваа 100% өндөр технологиор дахин боловсруулсан (FDA grade PET) хуванцраар үйлдвэрлэж эхэлсэн байна.

Тамир био ариутгагчийг үйлдвэрлэгч Төгс жаргалант ногуул ХХК-ний үүсгэн байгуулагчдын нэг Б.Аригуун “Дахин боловсруулсан хуванцар савлагаа манай бүтээгдэхүүний чанарт нөлөөлөөгүй. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн чиглэлд нэг алхам хийсэндээ баяртай байна” гэв.

Дахин боловсруулсан бүтээгдэхүүн ашиглах нь яагаад чухал вэ?

Манай улсад жилд 20 мянга орчим тонн PET хуванцар хаягддаг. PET хуванцар нь байгаль орчинд шингэхэд 500-1000 жил зарцуулдаг ба хүрээлэн буй орчин сөрөг үр дагавар үзүүлдэг. Тиймээс хуванцар хаягдлаа дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтойгоос гадна байгаль орчноо хамгаалах гол арга юм.