ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр “Хүйсийн талаарх хэвшмэл сөрөг хандлагыг эвдье” уриан дор зохион байгуулагдаж байна

ikon.mn
2022 оны 3 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Эрэгтэйчүүдийн 91 хувь, эмэгтэйчүүдийн 86 хувь нь эсрэг хүйсийнхээ талаар улс төр, боловсрол, эдийн засаг, гэр бүлийн харилцаа зэрэг олон асуудлаар буруу ойлголттой байдгийг НҮБ-ын Хүний Хөгжлийн 2019 оны тайланд дурдсан байдаг. Тийм ч учраас 2022 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар “Мартын 8”-ны өдрийг #BreakTheBias, “хүйсийн хэвшмэл сөрөг хандлагыг эвдье” уриан дор тэмдэглэхээр болжээ.

Ажлын харилцаанд хэвшсэн, сөрөг ойлголтуудын улмаас эмэгтэйчүүд ажил үүргээ гүйцэтгэхэд, өсөн дэвших, өөрийн санал, санаачилгаа илэрхийлэхэд эрэгтэй ажилтнуудтай харьцуулахад олон дахин хүндрэлтэй байдаг хэмээн дүгнэж, эмэгтэй ажилтнуудын тоо давамгайлсан ажлын орчинд ч эдгээр сөрөг хандлагууд ажиглагддаг болохыг “Harvard Business Review” мэдээлжээ.

Тиймээс сөрөг хэвшмэл ойлголтын талаар мэдлэг, ойлголтыг түгээх үүднээс энэ жилийн уриаг:

“Жендерийн эрх тэгш ертөнцийг бий болгоё

Хэвшмэл хандлага, ялгаварлан гадуурхлаас ангид,

Олон талт тэгш хүртээмжтэй нийгмийг бүрдүүлж

Ялгаатай байдлыг үнэлж,

Эмэгтэйчүүдийн тэгш эрхт дэлхийг цогцлооё

Хамтдаа хэвшмэл ойлголтыг эвдье #BreakTheBias” хэмээн онцолсон байна. (Эх сурвалж: www.internationalwomensday.com

 

Үүний хүрээнд Топ Моторс компани хүчирхэг, чадварлаг бүсгүйчүүдээ танилцуулж, #BreakTheBias уриан дор нэгдэж буйгаа илэрхийлж байна. Топ Моторс ХХК нь 2021 оны есдүгээр сард Тоёота брэндийн албан ёсны дилерийн эрхийг авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд зургаан сарыг үджээ. Энэ хугацаанд манай баг хамт олонд авьяаслаг, чадварлаг бүсгүйчүүд бүрдэж, өдөр бүр улам чадваржсаар байна.

 

Биднийг дагах: www.facebook.com/ToyotaTopMotors

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7777-8090

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.