Танд олон хүний асуудлыг шийдсэн, зах зээлд “тэсрэлт” хийх стартапын санаа бий уу? Тухайн санаагаа бодит болгож, амжилттай стартапыг эхлүүлмээр байвч зориг дутаж, учрах эрсдэлээс айсаар л явна уу?
Тэгвэл Монголын стартапуудын амжилтыг хурдасгаж, учрах эрсдэлээс нь хамтдаа үүрэлцэх MStars Hub-ийн хоёр дахь элсэлт явагдаж байгааг дуулгая!
MStars Hub нь Олон улсын GAN нэгдлийн албан ёсны гишүүн бөгөөд танай стартап уг хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаар М-Си-Эс групп болон бусад түнш байгууллагууд, шилдэг менторуудаас суралцаж, дараагийн шатны хөрөнгө оруулалтуудыг авах нөхцөл бүрдэх юм.
MStars Hub-д элссэнээр танай стартап:
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага: Дижитал дээр суурилсан, технологийн стартап байх. Ингээд л гүйцээ.
Стартапынхаа амжилтад хүрэх олон жилийн хугацааг 5 сар болгон товчилж, хэдэн саяын зардлаа багасгахыг хүсвэл та яг одоо ЭНД дарж бүртгүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!