ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Японы эмнэлэг нэг тэрбум иенийн буцалтгүй тусламжаар түргэний машин, тоног төхөөрөмжтэй боллоо

А.Намуун, iKon.mn
2022 оны 2 сарын 26
iKon.MN
Японы ЭСЯ-ны ЭЗХХА-ны хэлтэс

2020 оны зургаадугаар сард Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нэг тэрбум иений буцалтгүй тусламжийн солилцох ноот бичигт гарын үсэг зурсан билээ.

Энэ хүрээнд 1 тэрбум иенийн дүн бүхий буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн машин, эмнэлгийн ор, рентгений тоног төхөөрөмж, хэт авианы скайнер зэргийг Монгол, Японы эмнэлэгт өчигдөр нийлүүллээ. Энэ нь Монгол Улс дахь шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм. Энэ удаа нийлүүлж буй тоног төхөөрөмж нь тус эмнэлгээр үйлчлүүлдэг өвчтөнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээгээр зогсохгүй, Монгол, Японы эмнэлгийн хэрэгжүүлэх зайн оношилгоо эмчилгээний телемедицины системийг сайжруулна.

Халдварт өвчинтэй удаан хугацаанд тэмцэж буй Монголын холбогдох бүх хүмүүст гүн хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлье

Элчин сайд Х.Кобаяши "Япон Улсын буцалтгүй тусламжаар баригдсан уг эмнэлэг нь бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний гол тулгуур нь болж байгаад баяртай байна.

Япон Улсын Засгийн газрын зүгээс, Монгол Улсад КОВИД-19 халдварын тархалт эхэлснээс хойш эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн онд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 2 сая 350 мянга орчим Pfizer вакциныг санхүүжүүлсэн. Энэхүү вакцины дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй дархлаа сэргээх 3, 4 дэх тун мөн 12-оос дээш насны хүүхдийг вакцинжуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна.

Хоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсанд баяртай байна. Гэсэн хэдий ч, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн, КОВИД-19-ийн цар тахлын хор уршиг одоо ч үргэлжилсээр байна.

Цаашид Монгол Улсын эрүүл мэндийн салбар нь Монголын ард түмний эрүүл мэнд, амь насыг КОВИД-19-өөс хамгаалах чухал үүргээ гүйцэтгэж явна. Өнөөдөр хүлээлгэн өгч буй эмнэлгийн тоног төхөөрөмж, өмнө нь олгосон тусламжуудын нэгэн адил Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээнд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний тэргүүн эгнээнд энэ халдварт өвчинтэй удаан хугацаанд тэмцэж буй Монголын холбогдох бүх хүмүүст гүн хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлье.

Япон Улс болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаа Монголын ард түмэнд аюулгүй, амгалан тайван байдлыг авчирна хэмээн найдаж байна" хэмээлээ. 

Японы ЭСЯ-ны ЭЗХХА-ны хэлтэс

Уг арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, АШУҮИС-ийн захирал Н. Хүрэлбаатар нар оролцов.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Япон улс БАЯРЛАЛАА [202.9.46.183] 2022/2/27
Баярлалаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.126] 2022/2/26
Guilgachin tuulegchin mglchuud
0 | 1 Хариулах
zochin [66.181.178.157] 2022/2/27
Butsaltgui tuslamj [хориотой үг] min gutranga shees min minii saihan eh ornoos zaildaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2022/2/26
250 aad terbum tugrug. Yponchuudaa bayrlalaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.9] 2022/2/26
Яанаа, энэ Японууд нээрээ бүр санаа зовтол туслахымаа маниуст. Баярлалаа Япон ард түмэнд. Thank you for all Japanese friend!
4 | 0 Хариулах
Zochin [59.153.115.59] 2022/2/26
Уг нь их сайхан үйлчилгээ орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг байналээ гэж очсон хүн ярьж байна лээ. Даанч цэвэрлэгээ ариун цэвэр 00 цэвэрлэгээ гэж авах юмгүй байна даанч харамсмаар гэсэн шүү. Коридороороо 2,3-аараа хэлхэлдсэн хүүхнүүд байсан гэж ярьж байна лээ. Бусад эмнэлэг ороход шалаа арчаад л байдаг. Их дэлгүүрийн шалнаас ч халтар гэж халаглан ярьсан шүү. Эмнэлэгийн удирдлага энэ тал дээр анхаарлаа хандуулаачээ. Үнэгүй юм хүний юм 2-т нугасгүй байж болно. Энэ чинь эмнэлэг шүүдээ. Цэвэрлэгээгээ сайжруулж эмнэлэгийнхээ өнгө үзэмжинд анхаараарай. Амжилт хүсье.
2 | 0 Хариулах
эмч [112.72.15.210] 2022/2/26
Энэ нь нөгөө талаас манай монгол үйлчлүүлэгч нарын байгаа байдал, соёлын түвшинтэй холбоотой. Гоё сайхан юмыг хайрлаж гамнахын оронд завааруулж бохирдуулж бусдыг үл хүндэтгэдэг
3 | 0 Хариулах
zochin [66.181.178.157] 2022/2/27
Nvd vnen chih hudal hvnii vgeer ymiig harna gedeg yutai teneg we! Bi ochij vzsen vneheer goy tsemtsger baisan shvv yun ter intermed!
0 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.182.31] 2022/2/26
ХАРЬ ЭЛГИЙН ХҮМҮҮС Л ИХ ТУСЛАХ ЮМ ДА. МОНГОЛ МӨНГӨГҮЙДЭЭ ИЙМ АРЧААГҮЙ БАЙГАА ЮМ БИШ. БҮХЭЛ БҮТЭН БАНК ЯАЖ ТОНОЖ ДЭЭРЭМДСЭНИЙГ ХАРЦГАА. МОНГОЛЧУУД БОЛ АМЫН ХУВИА БОДСОН АРЧААГҮЙ ӨРӨВДӨЛТЭЙ УЛС.
5 | 0 Хариулах
Зочин [203.23.49.153] 2022/2/26
Sanaa zovoh yumdaa. Bayarllaa japan
0 | 0 Хариулах
Зочин [185.82.126.222] 2022/2/26
Гуйлга халамж тусламжаар амьдардаг айл өрх шиг байх юм. 3 дагч орны улсууд тусалдаггүй байсан бол аль хэдийн 1995 онд Хятадын дагаар муж болсон байх байсан.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.169] 2022/2/26
Зээл тусламжаар шимэгчлэн амьдардаг монгол нэг хөөрхий бна даа.
4 | 0 Хариулах