• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

З.Батбаяр: Гадаргын ус бараг 50 километр куб хэмжээгээр багасжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Усны төлөө иргэдийн нэгдэл ТББ-ын тэргүүн З.Батбаяр болон Сэтгүүлч Батдорж сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ууганбаяр нар усны нөөц хэр хэмжээгээр багасаад байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Усны төлөө иргэдийн нэгдэл ТББ-ын тэргүүн З.Батбаяр "Монгол Улсын усны нөөцийг өмнө нь 608 километр куб гэж тооцдог байсан. Харин БОАЖЯ-наас саяхан өгсөн мэдээллээр 564.8 километр куб болж багассан байна. Гол горхи ширгэж, мөсөн гол хайлснаар бараг 50 километр куб хэмжээгээр гадаргын ус багасжээ. Харин газрын доорх усны нөөц маань 10 километр куб. Тэгэхээр газрын доорх нийт уснаас тав дахин их хэмжээний ус сүүлийн 20-30 жилийн хугацаанд алга болоод байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Улаанбаатар хотод 1980-аад оны үед хоногт ихдээ 220 мянга орчим метр куб усыг хэрэглэх боломжтой буюу дээд хязгаар нь гэж тогтоосон. Гэтэл өнөөдөр бид 230-240 мянган метр куб ус хэрэглэж байна. Монгол Улс усны нөөцийн хомсдолд орлоо гэдгээ дэлхий нийтэд зарлах цаг нь болжээ. Зоригтойгоор хэлье, бид унд, ахуйн усан хангамжийн асуудлаар аюултай түвшинд иржээ" гэсэн юм.

Түүний хэлснээр усны нөөцийн хомсдолоос гарах гурван үндсэн арга байдаг аж. Эдгээр нь

  1. Усаа хэмнэх
  2. Усыг дахин ашиглах
  3. Усны нөөцийн хуримтлалыг бий болгох юм.

Усны төлөө иргэдийн нэгдэл ТББ-ын тэргүүн З.Батбаяр "Иргэд усаа хэмнэж харьцангуй сурсан. Гэвч энэ арга нь 5-10 хувийн хэмнэлтийг л авчирдаг. Харин усыг дахин ашиглалтын тухайд нийслэлчүүдийн хоногийн усны хэрэглээний 20-30 хувийг дахин ашиглаж байгаа. 

Дээрх хоёр арга нь хомсдлыг бууруулж чадахгүй тул усны хомсдлыг арилгах үндсэн арга нь нөөцийг хуримтлуулах юм.

Туул гол 2000-аад оны эхнээс бараг жил бүр тодорхой хугацаанд тасалдаж байна. Тасалдаад буй шалтгаан нь өвлийн цагт бид газрын доорх усыг нь "ховх сордог". Боломжит хэмжээнээсээ илүүг ашиглаад байгаа учраас Туул гол усаа нөхөж чадахгүй, тасалдаж байна. Иймд Туул гол дээр далан боомт барьж усаа хуримтлуулж, урсцыг нь тогтмол хэмжээнд байлгаж чадвал газрын доорх ус эргээд нөхөн сэргээгдэнэ" гэлээ.

ВИДЕО:

Мэдээллийг Үндэсний мэдээллийн төвийн шууд дамжуулалтаас бэлтгэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
22
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.114] 2022/2/23
01. Машин угаалгын газруудад цэвэр ус өгөхгүй болмоор бн писда. 02. Барилга байшин барих гэж голын хайргыг портер портероор зөөдгөө болих хэрэгтэй бн. Уулын чулууг буталж чулуун карьер байгуулах хэрэгтй
1 | 0 Хариулах
Батаа [66.181.161.98] 2022/2/23
УС ҮНЭТЭЙ БАЙНА! УСАА АРД ИРГЭДДЭЭ ҮНЭГҮЙ БОЛГООЧЭЭ!
1 | 1 Хариулах
Зочин [64.119.18.150] 2022/2/24
Chi chne harin jinhen 2 hultoi mal bnshde erguu mal mine usguu boloh gd bn gd bhad us unetei bn gj hutsaad bhnn
1 | 0 Хариулах
Болор [66.181.161.98] 2022/2/23
УСАА ҮНЭГҮЙ БОЛГООЧЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [156.146.35.180] 2022/2/23
ОЮУТОЛГОЙ ГЭЖ ДАВАРСАН ГАЗАР УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРЭЭ БАРИХГҮЙ ГҮНИЙ УСЫГ АСАР ТОМ НАСОСООР БАЙНГА СОРУУЛЖ (ТЭРЭНДЭЭ ХҮН ОЙРТУУЛАХГҮЙ ХАМГААЛАЛТТАЙ) БАЙГААГ АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ. ТА НАР ХОЛООС Ч ХАРСАН ХАРАМСАХ СЭТГЭЛ ТӨРНӨ.
1 | 0 Хариулах
Zochin [147.161.192.107] 2022/2/23
Усаа гамная хүмүүсээ.
1 | 0 Хариулах
Зочин [104.28.84.83] 2022/2/23
Gol muronuudee salaalaad ashigla
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.215] 2022/2/23
Энэ ямар хүн мэрэгжилтэй юм бол?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.29] 2022/2/23
усны инженер гэсэн
1 | 0 Хариулах
dabaa [192.82.78.208] 2022/2/23
cnimeegui alban tusnaaltai baihdaa duugardaggui zarim nohod uagaad genet duugaraad ireb, alban tusnaal l huseed baigaa bolob uu
0 | 3 Хариулах
уншигч [192.82.93.13] 2022/2/23
Усны урсгалыг сааруулах далан,боомтыг цөөнөөс их болгож босгох ажил хийх шаардлагатай үүсээд байгааг төр засаг холбогдох яам агентлагууд яагаад анхаарахгүй ажил хэрэг болгодоггүй юм бэ?Ард иргэдийнхээ үгийг даанч сонсохгүй юмаа.
0 | 0 Хариулах
Усаа гамная [202.9.40.41] 2022/2/23
Ус сувгийнхан ажлаа сайн хиймээр юмаа. Загас шиг л дуугай байх юм. Хяналт шалгалтаа сайн хийгээд тоолуур нтрээ сайн шалгаад, зурагтаар усаа гамнах сурталчилгааг сайн явуулж байх ёстойшд. Усны хэрэглээг бүрэн хянаж хэт их хэрэглээг илрүүлж, усны алдагдалыг бууруулах ажил хиймээр байна. Усаа гамная хүмүүсээ.
4 | 1 Хариулах
Улаанбаатарын 1500000 хүн [103.57.95.197] 2022/2/22
Улаанбаатарын 1500000 хүмүүс ундны усгүй болох эрсдэл байгааг төр засаг анхааралдаа авч УСАН САН байгуулах цаг болжээ.Сааль бэлдэхээр саваа бэлд гэж УС хуримтлуулах усан сантай болох нь зүйтэй болов уу.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.161.92] 2022/2/22
Ямаагаа өсгөөд урамшуулал өгөөд мод бутаа идүүлээд байвал ийм байдалд амархан ордгын
4 | 2 Хариулах
Зочин [122.201.21.170] 2022/2/23
Ямаа биш та нарын шунал л даа.
0 | 0 Хариулах
zochin [103.212.119.29] 2022/2/22
usnii nootsoo hurdan sergeeh heregtei hervvl hiih tsag bishee yaraltai arga hemjee avah heregtei
2 | 0 Хариулах
УС- ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ [103.57.95.197] 2022/2/22
УС БОЛ УДАХГҮЙ АЛТНААС ҮНЭТЭЙ БОЛОХ ЮМ БАЙНА ДАА. ЦӨЛЖИЛТ 70 ХУВЬ БОЛЖ ГОЛ УС НЬ ШИРГЭЖ ХУУРАЙ САЙР БОЛООД БАЙГААГ АНХААРАЛДАА АВЧ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ БОЛЖЭЭ. ХҮН МАЛЫН УНДНЫ УСГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ БАЙНА ШҮҮ.
5 | 1 Хариулах
хk [139.5.219.164] 2022/2/22
1 л усыг 1000 төг болго
5 | 4 Хариулах
хk [139.5.219.164] 2022/2/22
ёо энэ машинмугаалгын газрыг хаагаачээ усаар ёстой бөмбөгдөж нэг гаүар гэхэд хоногт 1000 шоо метр ус хэрэглэж угаадас болгон хаяж бн монголын ийм боир нөхцөлд кр нь машин усаар угаагад цагийн дараа бахь байдгаараа болдог шүү дэ
12 | 0 Хариулах
Зочин [64.119.20.108] 2022/2/22
УСНЫ БАЙЦААГЧ ГЭЖ МАШ ЧАНГА ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУДРАГА ХҮМҮҮСИЙГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЖИШЭЭ НЬ НАРАНТУУЛЫН ОО ОРОХ БОЛГОНД Л ЗҮГЭЭР ГООЖИЖ БАЙДАГ
3 | 0 Хариулах
Усаа гамная [202.9.40.41] 2022/2/23
яг зөв, ус сувгийнхан ажлаа сайн хиймээр байгаамдаа. Байнгын шалгалт явуулдаг байх ёстойшд. Ямар ч жорлонд ус гоожихыг харахаар гол харлаад заавал хааж байж гардагшд.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.21.165] 2022/2/22
deer ued tuul goliin dalan barina geed butsaltgui tuslamj, zeel awj baisan yasan yum boldoo
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.25] 2022/2/22
Usaa xeregelegui yadag yum chadxaara l xemnej baina bid mynga xemneed goliin ex ai sawaar alt uxaad baixaar yax bolj baina
4 | 0 Хариулах
Хужаа Капс Лок [5.231.191.174] 2022/2/22
Гадагшаа гарч буй усаа барьж тогтоох гүүр далан барьвал дээр бишүү
4 | 0 Хариулах
Зочин [64.119.21.1] 2022/2/22
Оюутолгой газрын гүний усыг ашиглаад 10 гаруй жил болж мэдсэн ч мэдээгүй юм шиг явахаа болих хэрэгтэй усгүй бол бид хичнээн алт зэс байгаад яахын
8 | 1 Хариулах
Асо [202.21.109.39] 2022/2/22
Усны үнэ нэмэх болохоор ингэж шаадаг юм.
3 | 5 Хариулах
Зочин [66.181.161.71] 2022/2/22
zaail muuu nohoi
2 | 1 Хариулах
Зочин [202.21.107.88] 2022/2/22
1 хүн хоногт 200 литр ус зарцуулж бна гэж чаажын
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.67] 2022/2/22
Гадагшаа гарч байгаа усны урсгалыг өөрчилж дотооддоо авч үлдэхгүй юу даа муу усан тэнэг үхэрнүүд. Оройтлоо шүү. Сэлэнгэ, хэрлэн гэх эт том голд нийлж буй жижиг голуудыг бага багаар говь уруугаа урсгаж шингээ малнуудаа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.176.247] 2022/2/22
УЦС-уудаа барья, хулчгар ЕС бидэнд хэрэггүй
4 | 1 Хариулах
Зочин [192.82.66.213] 2022/2/22
Улаанбаатар хотод шаваад байхын оронд дээр үед ярьж байснаар бүсчилж 200,000-500,000 хүн амтэй 5н том хоттой болоход ус, утаа, түгжрэл гэх мэт олон асуудлын шийдэл болох болов уу. Бэлчээр талхлагддагтай адил бидний бөөгнөрөл сүйрэлрүү аамжаар дагуулж байгаагийн нэг илрэл болов уу.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.27.27] 2022/2/22
усны хэрэглээг хоих гэхээсээ илүүтэй усны нөөц нэмэх аргаа бодох ёстой. Хэрэгцээ байгаа бол ус хэрэглэхээс өөр яах юм. ашигласан ус ертөнцөөс бүр мөсөн арилахгүй эргээд газарт муу нь ч сайн нь ч шингэж л байгаа. гадагш урсдаг усаа нөөцлөх талын бодлого ажил хий. 1980 онд тооцож байсан хэрэглээний түвшин одоогийнхоос хэт их зөрсөн юм алга л байна дээрх тооноос бол. Бүхнийг харлуулж монгол усны хомсдод орлооо гэж зарла гэдэг нь арай дэгсдүүлж мэдэмхийрсэн хийрхэл байхаа Батбаяр аа
0 | 3 Хариулах
Раднаабазар.Д.. [66.181.189.238] 2022/2/22
Хэнээс ч асуухгүйгээр гол мөрний усаа боож далан байгуулж, усан сангаа аривжуулах шаардлагатай байна. Орон сууцны айлуудыг 100 хувь тоолууртай болгомоор байна. ашигласан усыг дахин цэвэршүүлж ашиглах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Төсөв нэрээр мөнгө идэж байгаа луйварчдыг барьж хориод хөрөнгий нь хурааж ус ашиглалтанд зарцуулах хэрэгтэй...гэсэн санал байна.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.190.230] 2022/2/22
За одоо устай холбоотой асуудал гаргаж тавихаар троллууд нь эсэргүүцээд ороод ирнэ ээ.
3 | 0 Хариулах
Irgen [202.55.188.85] 2022/2/22
Монгол улс 2040 онд усны стресст орох орнуудын тоонд орсон. Иймээс жилд гадагшаа гарч байгаа 1тэрбум шоо метр усныхаа ядаж 20%-г дотооддоо үлдээж , мод тарьж , уул уурхай, орон сууцны хэрэглээний усаа дахин ашмглаж чадвал бид үүнээс аврагдах боломжтой.
9 | 1 Хариулах
Зочин [202.9.46.106] 2022/2/22
Усны хомсдолд орж байж замбараагүй их орон сууц барих юм. Өндөр үнэтэй орон сууцыг зовлогоо зулгаан байж авчихаад дараа нь усгүй болвол тэр орон сууц үнэгүй болно. Ирээдүйд хоёр хүн тутмын нэг нь усны хомсдол гачигдалд орно.
9 | 0 Хариулах