Манай дэлхий дээр одоо илрээд байгаа байгалийн хийн ордууд дэлхийн хэрэглээг 250 жилдээ хангахад хүрэлцэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн байгалийн хий хариуцсан ахлах мэргэжилтан Анн Софи Корбо мэдэгдлээ.
Түүний хэлснээр, дэлхий 920 триллион кубметр байгалийн хийн нөөцтэй бөгөөд энэ нь дэлхий нийтийн хэрэгцээний одоогийн хэмжээг 300 жил хангахад хүрэлцэх аж.
Энэ түүхий эдийг барагдахгүй юм шиг хэрэглэх хэрэггүй гэж тэрбээр анхааруулж байна.
Байгалийн хийн хамгийн том экспортлогч байсан АНУ өнгөрсөн онд хамгийн том хэрэглэгч болсон нь үүний жишээ юм.
Харин Беларусь, Украин, Аргентин, Болгар, БНХАУ-д байгалийн хийн орд илэрсэн бөгөөд урд хөрш хойтон жилээс олборлолт хийж эхлэх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!